НТТТ-д ирсэн талархалууд

  • Хэвлэх

 

Талархал-94

Засгийн газрын 11-11 төвөөс түргэн тусламжийн төвийн эмч Б.Бүрэнжаргал, жолооч В.Гантөмөрт талархал илэрхийлье. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

СБД-ийн 16 дугаар хорооны иргэн Р.Ичинхорлоо

Талархал-95

Засгийн газрын 11-11 төв: Өнгөрсөн бүтэн сайнд манай ах хөлөө хугалаад түргэн дуудсан. Түргэний эмчийн нэрийг мэддэггүй. Жолооч Азбаяр нарт талархал илэрхийлье. Хөл нь хугараад яс нь овойгоод гараад ирсэн байсныг чиг тавьж боогоод ГССҮТ дээр очиход хэвийн байдалдаа орсон байсан. Түргэн шуурхай арга хэмжээ авч түргэн эмнэлэгт хүргэж өгсөнд баярлалаа.

ХУД-ийн 11 дугаар хорооны иргэн С.Пүрэвсүрэн

 

Талархал-96

Засгийн газрын 11-11 төв: Яаралтай түргэн тусламжийн эмч Ц.Эрхэмбаярт талархал илэрхийлж байна. Шуурхай ирж үйлчилгээ үзүүлсэнд баярлалаа.

СХД-ийн 23 дугаар хорооны иргэн Л.Ундармаа

 

Талархал-97

Засгийн газрын 11-11 төв: Өндөр настан Ө.Гэндэнжав гэдэг хүн байна. Өчигдөр орой би 23 цаг өнгөрч байхад гэнэт хоолой дээр юм тээглэж хахаад сандраад түргэн дуудсан бинь Жавхлан гэсэн байхаа нэг охин ирээд яаралтай арга хэмжээ авч тусламж үзүүлсэнд баярлаж талархсанаа илэрхийлж байна. Өнөөдөр миний биеийг асууж байна. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

СХД-ийн 28 дугаар хорооны иргэн Ө.Гэндэнжав.

Талархал-98

Эрхэм хүндэт “Нийслэлийн түргэн тусламжийн төв” танай хамт олонд “Осол гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжлийн зорилт 2030” салбар хоорондын үндэсний чуулганд осол гэмтлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийсэн сайн туршлагаа сурталчлан танилцуулах арга хэмжээнд идэвх, санаачлагатай оролцсонд талархал илэрхийлье.

Чанарын алба