НТТТ-д ирсэн талархалууд

  • Хэвлэх

Талархал-99

Засгийн газрын 1800-1200 оператороос: Түргэн тусламжийн төвийн их эмч Ш.Айхундыз, жолооч Мөнхтөр нарт талархал илэрхийлэх гэсэн юм. 07 дугаар сарын 02-нд ирж анхны түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлсэнд баярлалаа.

БГД-ийн 1-р хорооны иргэн Н.Нацагдорж

 Талархал-100

07 дугаар сарын 5-нд яаралтай дуудлага өгөхөд С.Сумьяа, сувилагч Булганцэцэг, жолооч Пүрэвдорж нар ирж ахын минь амийг аварсанд маш их баярласнаа илэрхийлэх гэсэн юм. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. (94079393 утсаар ирсэн талархал.)

СХД-ийн 25-р хорооны иргэн Оюун.

Талархал-101

Засгийн газрын 11-11 төв: Яаралтай тусламжийн төвийн эмч Заяа, жолооч Насанжаргал нарт талархал илэрхийлж байна. Од шиг гялалзаж яваарай, бусдад бурхан шиг хүндлүүлж яваарай. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

БГД-ийн 22-р хорооны өндөр настан Л.Чулуунбадам


 Талархал-102

Засгийн газрын 11-11 төв: 103-ын Гүн-Үйлс эмчид талархал илэрхийлэх гэсэн юм. Түргэн шуурхай ирж үйлчилгээ үзүүлсэнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье.

ЧД-ийн 10-р хорооны иргэн Д.Энхбаяр

 Талархал-103

Засгийн газрын 11-11 төв: Түргэний эмч Ш.Бат-Энх, жолооч А.Түмэнбаяр нарт талархал илэрхийлэх гэсэн юм. 6-р сарын 23-ны 15 цагийн орчим манай дүү ус нь гарчихсан байхад гэрт нь төрүүлээд, түргэн шуурхай эмнэлэгт хүргэж өгсөнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье.

 ХУД-ийн 12-р хорооны иргэн Б.Энхжаргал

Талархал-104

Засгийн газрын 11-11 төв: 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр гэнэт бие нь муудаж зүрхний шигдээс болоод түргэн тусламж дуудахад түргэний эмч Гэрэлт-Од, жолооч Гантулга нар 5-хан минутын дотор түргэн шуурхай арга хэмжээ авч алтан амийг нь аварсанд баярлалаа гэдгээ хэлэх гэсэн юм. Ажлын өндөр амжилт хүсье. ХУД-ийн 09-р хорооны иргэн

 СХД-ийн 22-р хорооны иргэн Д.Алтанцэцэг

  Чанарын алба