НТТТ-д ирсэн талархалууд

  • Хэвлэх

Талархал-131

89615151 дугаарын утсаар, 1 дүгээр ээлжийн ахлагч Б.Айболат, дуудлагын эмч Чанцалдулам нар дуудлага авч цаг алдалгүй хурдан ирж, өвчин намдааж өгсөнд талархав. ргэн П.Саранбаяр

Талархал-132

Засгийн газрын 11-11 төвөөс Түргэн тусламжийн 2 дугаар ээлжийн Б.Баттөр эмч,Төмөрбаатар жолооч нарт талархал илэрхийлэх гэсэн юм. Миний дүүд түргэн шуурхай арга хэмжээ авч үхлийн ирмэгээс аварч эмнэлэгт хүргэж өгсөн баярлалаа.

Иргэн БЗД-ийн 25 дугаар хорооны Д.Буянхишигээс

Талархал-133

Засгийн газрын 11-11 төвөөс 8 дугаар сарын 25-нд ирсэн түргэний эмч Мянганбаяр болон жолооч нарт талархал  илэрхийлмээр байна. Манай эхнэр хүүхдийг эх барьж, эсэн мэнд амаржуулсанд маш их баярлалаа. ХУД-ийн 14 дүгээр хорооны иргэн О.Пүрэвсүрэн

 

Талархал-134

Засгийн газрын 11-11 төвд 103 төвийн их эмч Саранхүү, жолооч Мянганбуу нарт талархал ирсэн. Хүүхдийг маань түргэн шуурхай эмнэлэгт хүргэж өгсөнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. БГД-ийн 3 дугаар хорооны иргэн Ж.Дунгармаа

Талархал-135

9 дүгээр сарын 9-нд СХД-ийн 9 дүгээр хорооноос зүрх судасны нарийсалтай гэдэг оноштойгоор эмнэлгээс гараад бие нь муудаад 103 дуудсан. Эмч Г.Алтанчулуун, жолооч Бямбадорж нар цаг алдалгүй хурдан шуурхай ирж анхны тусламж үзүүлсэнд, ар гэр үр хүүхдүүд нь танай хамт олонд талархсанаа хүргэж байна.

Иргэн Ч.Эрдэнэтуяагийн биеэр ирсэн талархал

Талархал-136

Засгийн газрын 11-11 төвөөс 103-ын дуудлагын эмч Н.Алтансар, жолооч Л.Батмөнх нарт шуурхай ирж, хүний амь нас аварсанд баярлалаа. СХД-ийн 19 дүгээр хорооны иргэн  Б.Дашням

Талархал-137

99129611 дугаараас ирсэн талархал. 9 дүгэр сарын 27-нд 4 дэх төрөлт 2 минутаар өвдөөд дуудлагад цаг алдалгүй ирж тусламж үзүүлж, төрөх эмнэлэг хүргэж өгсөн эмч Г.Золбаяр, жолооч  Б.Бямбадорж нарт маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье.

СХД-ийн 28 дугаар хорооны иргэн Г. Янжиндулам

ЧАНАРЫН АЛБА