slide4.jpg
slide9.jpg
334813131_163692639806072_1211834470171739927_n 2.jpg
screenshot 2023-11-07 105140.jpg

 

duudlagiin uzuulelt

 

НТТТ-д ирсэн талархалууд:

Талархал-138

ЗГ-ын 11-11 төвөөс их эмч Б.Баттөр, жолооч н.Төмөрбаатар нарт дүүд минь түргэн шуурхай арга хэмжээ авч, үхлийн ирмэгээс аварч эмнэлэгт хүргэж өгсөнд маш их талархлаа.

БЗД-ийн иргэн Д.Буяндэлгэр.


Талархал-139

Засгийн газрын 11-11 төвөөс 8 дугаар сарын 25-нд ажилласан 103 түргэний эмч Мянганбаяр болон жолоочид баярласнаа илэрхийлмээр байна. Эх хүүхдийн минь сайхан эх барьж авсанд талархаж, ажлын өндөр амжилт хүсье.

ХУД-ийн иргэн О.Пүрэвсүрэн.

 

Талархал-140

Засгийн газрын 11-11 төвөөс 103-ын эмч В.Цэрэнхүү, жолооч н.Мянганбуу нарт талархал илэрхийлмээр байна. Хүүхдийг маань түргэн шуурхай эмнэлэгт хүргэж өгсөнд баярлалаа гэдээ хэлмээр байна.

БГД-ийн 3-р хорооны иргэн  Ж.Дунгармаа.

 

 Талархал-141

СХД-ийн 9-р хорооны иргэн Ч.Эрдэнэтуяагаас биеэр ирсэн талархал. Зүрх судасны хүнд оноштой гэрээр эмчилгээ хийлгэж байсан хүнд 103-ын эмч Г.Алтанчулуун, жолооч н.Бямбадорж нар ирж анхны тусламж үзүүлсэнд гэр бүл үр хүүхэд нь баярлаж талархсанаа 103-ын хамт олонд хүргэж байна.

Иргэн Ч.Эрдэнэтуяа, Б.Батбилэг нараас.

 

Талархал-142

Засгийн газрын 11-11 төвөөс 103-ын эмч Н.Алтансар, жолооч Л.Батмөнх нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай үйлчилж, хүний амь аварсанд баярлалаа.

СХД-ийн 19-р хорооны иргэн Б.Дашням.

 

Талархал-143 /утсаар ирсэн талархал/

103-ын эмч Г.Золбаяр, жолооч Б.Бямбадорж нарт 35 настай, 4 дэх төрөлт 2 минутаар өвдөөд дуудлагад цаг алдалгүй ирж, амаржих газарт хүргэж өгсөнд талархал илэрхийлье.

СХД-ийн 28-р хорооны иргэн Г.Янжиндулам, нөхөр, хүүхдүүдийн хамт.

 

Талархал-144

Засгийн газрын 1800-1200 оператораас, 103-ын эмч Г.Золбаяр, Д.Бямбаа нарт, өргөсөн тангарагтаа үнэнч хүн ардынхаа эрүүл энхийн төлөө нойр хоолоо хасаж байж зүтгэдэгт нь маш их баярлаж талархсанаа илэрхийлмээр байна. Ажлын амжилт хүсье.

СХД-ийн 28-р хорооны иргэн Б.Ганбаатар.

Талархал-145

Засгийн газрын 11-11 төвөөс 103-ын Баянзүрх салбарын эмч Н.Хуланд хурдан шуурхай үйлчилсэнд баярлалаа гэж хэлэх гэсэн юм.

БЗД-ийн 8-р хорооны иргэн Д.Нямсүрэн.

 

Талархал-146

Засгийн газрын 11-11 төвөөс эмч Ш.Насанбат, жолооч н.Галбадрах нарт талархал илэрхийлмээр байна. Машины дугаар УБ-2580.

ХУД-ийн 11-р хорооны иргэн охин Ш.Амаржаргал, ээж Дуламсүрэн нараас.

 

Талархал-147

Засгийн газрын 11-11 төвөөс  дуудлагын их эмч Б.Бүрэнжаргал, жолооч н.Гантөмөр талархал илэрхийлмээр байна. Дөнгөж сая ээжийн маань амь насыг нь аварч маш сайхан сэтгэл гаргаж үйлчилсэнд баярлалаа. Амжилт хүсье.

БГД-ийн 15-р хорооны иргэн Н.Ариунаа.

 

Талархал-148

Засгийн газрын 11-11 төвөөс  дуудлагын их эмч Б.Бүрэнжаргал, жолооч н.Гантөмөр нар түргэн шуурхай ирж үйлчилсэнд баярласан талархсанаа илэрхийлье.

СБД-ийн 9-р хорооны иргэн С.Алтангадас.

 

Талархал-149

Засгийн газрын 1800-1200 оператораас түргэн тусламж дуудахад шуурхай ирж үйлчилсэн С.Сумьяа эмч, н.Сүхбаатар жолооч нарт гэмтэл авсан аавд минь тусламж үзүүлсэнд баярлалаа.

СХД-ийн 22-р хорооны иргэн Д.Чулуунжав.

 

Талархал-150

СБД-ийн 3-р хорооны иргэн н.Байгаль-аас биеэр ирсэн талархал. Аав минь гадаа явж байгаад  цус харваад, маш түргэн тусламж үзүүлж, эмнэлэг хүргэж, аавтай минь уулзуулж өгсөн түргэний эмч М.Ариунболд маш их баярлаж байна.

Охин н.Байгаль.

 

Талархал-151

Засгийн газрын 11-11 төвөөс  дуудлагын их эмч Н.Эрдэнэбаярт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай дуудлагын дагуу ирж үйлчилсэнд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

БЗД-ийн 2-р хорооны иргэн Б.Мөнхтуяа.

 

Талархал-152

Засгийн газрын 11-11 төвөөс  дуудлагын их эмч Н.Заяа, жолооч Х.Басбаатар 2-т маш түргэн хугацаанд ирж, унадаг тусдаг хүүхдийг минь түргэн сэргээж өгсөнд талархаж байна.

БГД-ийн 8-р хорооны иргэн З.Ядмаа.

Талархал-153

Засгийн газрын 11-11 төвөөс , өчигдөр хүүхдэд минь халуураад түргэн дуудсан юм. 103-ын хүүхдийн түргэний эмч Ж.Байгаль, жолооч н.Насанжаргал нарт талархал илэрхийлэх гэсэн юм. Түргэн шуурхай үйлчилж зөвлөгөө өгсөнд баярлалаа.

СБД-ийн 18-р хорооны иргэн Ж.Ганбат.

 

 

Талархал-154

Засгийн газрын 11-11 төвөөс, 10-р сарын 21-ны өглөө манай найзын бие муудаад 103 дуудсан. Эмч Г.Чанцалдулам, жолооч н.Баясгалан нарт баярлалаа. Түргэн арга хэмжээ авч эмнэлэг хүргэсэнд.

БЗД-ийн 6-р хорооны иргэн Э.Золзаяа.

 

Талархал-155

Засгийн газрын 11-11 төвөөс, Баянзүрх салбарын хүүхдийн түргэний сувилагч М.Энхболдод талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай ирж, арга хэмжээ авч, зөвлөгөө өгсөнд баярлалаа.

БЗД-ийн 14-р хорооны иргэн Н.Энхбаатар.

 

Талархал-156

Засгийн газрын 11-11 төвөөс, 103 дугаарын утсанд дуудлага өгсөн юм. Тухайн дуудлага өгөхөд 9 номерын эмч маш сайхан зөвлөгөө өгч тусалсанд талархал илэрхийлмээр байна.

БГД-ийн 21-р хорооны иргэн Ц.Сэлэнгэ.

 

Талархал-157

Засгийн газрын 11-11 төвөөс, Хан-Уул салбарын хүүхдийн түргэнд 11-р сарын 06-нд 04 цагийн үед дуудлага өгсөн юм. Ажилтан Цэцэгээ гэж хүн түргэн шуурхай үйлчилсэнд баярлалаа.

ХУД-ийн 4-р хорооны иргэн П.Хулан.

 

Талархал-158

Засгийн газрын 11-11 төвөөс  дуудлагын их эмч Н.Оюунбилэгт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай үйлчилсэнд баярлалаа.

БЗД-ийн 4-р хорооны иргэн Л.Мандах.

 

Талархал-159

Засгийн газрын 11-11 төвөөс, түргэн тусламжийн ажилтнуудад талархсанаа илэрхийлмээр байна. Дүү маань төрөх гээд дуудлага өгөхөд түргэн шуурхай ирж үйлчилсэн Ж.Байгаль эмч, сувилагч Э.Батжаргал, нолооч Н.Галбадрах нарт ажлын өндөр амжилт хүсье.

Багануур дүүргийн 1-р хорооны иргэн Б.Амаржаргал.

 

Талархал-160

Засгийн газрын 11-11 төвөөс  оператор А.Чанцалдуламд баярласнаа илэрхийлэх гэсэн юм. Манай хүүхэд ханиад хүрээд зөвлөгөө аваад, түүний дагуу эмчилгээ хийсэн, сайхан эдгэчихлээ баярлалаа.

ЧД-ийн 12-р хорооны иргэн Б.Золзаяа.

 

Талархал-161

Засгийн газрын 11-11 төвөөс, 11-р сарын 08-ны өдөр  СБД-ийн хүүхдийн түргэний 9 номерийн оператораас зөвлөгөө авсан. Сайхан харьцаж, сайхан зөвлөгөө өгсөнд баярлалаа.

СБД-ийн 16-р хорооны иргэн С.Уранцэцэг.

 

 

Талархал-161

Засгийн газрын 11-11 төвөөс, 103-ын 3-р ээлжийн эмч Б.Бүрэнжаргал, жолооч н.Гансүх нарт баярлалаа.

ЧД-ийн 15-р хорооны иргэн А.Ганзориг.

 

Талархал-161

Засгийн газрын 11-11 төвөөс, түргэний их эмч М.Золбоотөгс, жолооч А.Ганхөлөг нарт баярлалаа. Би зүрхний өвчтэй, астматай хүн. Түргэн ирж, эм тариа хийж, үйлчилгээ үзүүлсэнд баярлалаа.

СХД-ийн 24-р хорооны иргэн Л.Оюун.

 

Талархал-161

Засгийн газрын 11-11 төвөөс, дуудлагын эмч М.Ариунболд, жолооч н.Анхбаяр нарт түргэн шуурхай арга хэмжээ авч, эмнэлэг хүргэсэнд баярлалаа.

БГД-ийн 5-р хорооны иргэн С.Мөнхбилэг.

 

Талархал-162

Засгийн газрын 11-11 төвөөс, дуудлагын их эмч Б.Бүрэнжаргал, жолооч н.Гантөмөр нар түргэн шуурхай ирж үйлчилсэнд баярласан талархсанаа илэрхийлье.

БЗД-ийн 2-р хорооны иргэн Э.Должинсүрэн.

 

Талархал-163

Засгийн газрын 11-11 төвөөс,  түргэний их эмч Д.Жавхлан, жолооч Б.Батхуяг нар түргэн шуурхай ирж үйлчилсэнд, сайн зөвлөгөө өгсөнд баярласан талархсанаа илэрхийлье.

СХД-ийн 24-р хорооны иргэн Д.Дашмаа.

 

Талархал-164 /утсаар ирсэн талархал/

12-р сарын 2-ны өдөр их эмч Б.Батбулган, сувилагч У.Булганцэцэг,  жолооч Ж.Батмөнх нарт талархал илэрхийлмээр байна. Баярлалаа.

СХД-ийн 27-р хорооны иргэн н.Энхцэцэг.

 

Талархал-165

Засгийн газрын 11-11 төвөөс,  103-ын эмч Ж.Байгаль, жолооч н.Батсүх нарт талархал илэрхийлмээр байна. Төрөх дөхсөн эмэгтэйг цаг алдалгүй хурдан хүргэсэнд баярлалаа.

БГД-ийн 3-р хорооны иргэн Х.Баярсайхан.

 

 

Талархал-166 /утсаар ирсэн талархал/

103-ын эмч Г.Алтанчулуун, сувилагч У.Булганцэцэг, жолооч н.Батжаргал нарт маш их баярлалаа. 84 настай миний бие, даралт 210 гараад сандарч байхад арга хэмжээ авч өгч, тусалсанд маш их баярлалаа.

СХД-ийн 25-р хорооны иргэн б.Нямсүрэн.

 

Талархал-167 /утсаар ирсэн талархал/

 

Баянзүрх салбарын 103-ын эмч Д.Билгүүн түргэн ирж сайхан үйлчилсэнд баярлалаа.

БЗД-ийн 10-р хорооны иргэн Мөнхтуул.

Талархал-168 /утсаар ирсэн талархал/

 

103-ын эмч Г.Отгон-Эрдэнэ, жолооч н.Энэбиш нарт маш их баярласан талархсанаа илэрхийлмээр байна. 56 настай нөхрийг маань зүрхний шигдээс гэж зөв оношилж, маш хурдан арга хэмжээ авч, эмнэлэг хүргэж амь насыг аварсанд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

ХУД-ийн 16-р хорооны иргэн н.Баяржаргалаас.

 

Талархал-169 /утсаар ирсэн талархал/

 

Хан-уул салбарын 103-ын Г.Отгон-Эрдэнэ эмчид 12-р сарын 03-нд хордлогод ороод хүнд байхад тусламж үзүүлж, арга хэмжээ авч өгсөнд баярлалаа.

ХУД-ийн 4-р хорооны иргэн Бум-Эрдэнэ.

 

Талархал-170

Засгийн газрын 11-11 төвөөс, яаралтай түргэн тусламжийн эмч Б.Мянган-Эрдэнэ, Н.Оюунгэрэл, жолооч н.Чинзориг нарт маш их баярлалаа. Би хэвтэрт байдаг хүн, арга хэмжээ авч үйлчилсэнд талархаж байна.

БЗД-ийн 4-р хорооны иргэн Д.Жаргалмаа.

 

Талархал-171

Засгийн газрын 11-11 төвөөс, 103-ын эмч Г.Ууганзаяад түргэн шуурхай арга хэмжээ авч тусалсанд баярлалаа.

БЗД-ийн 1-р хорооны иргэн Д.Тунгалагбаяр.

 

Талархал-172

Засгийн газрын 11-11 төвөөс, Г.Лхагважав, жолооч Д.Гандөш нарт баярлалаа, уламжилж өгнө үү.

ХУД-ийн 16-р хорооны иргэн С.Алтанцэцэг.

 

 

 

 

 

 

 

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо , Чин Ван Чагдаржавын гудамж

Утас: Утас: 321811 /Ажлын цагаар/

Факс: Факс: 321811

Гар утас: Түргэн тусламжийн дуудлагын утас: 103, 70120103 /24 цагаар/

Гар утас: Баянзүрх салбар - 70158083

Гар утас: Сонгионохайрхан салбар - 70170103

Гар утас: Хан-Уул салбар - 70040103

Гар утас:  Чингэлтэй салбар - 70121103

Өргөдөл гомдол хүлээн авах утас: 11327485, 70193623 /Хүний нөөцийн алба/

http://www.103.ub.gov.mn