slide4.jpg
slide9.jpg
334813131_163692639806072_1211834470171739927_n 2.jpg
screenshot 2023-11-07 105140.jpg

 

duudlagiin uzuulelt

 

НТТТ-д ирсэн талархалууд

 Талархал-1

(Засгийн газрын 11-11 төв)11-р сарын 29-ны өдөр орой болсон байхад хүү маань цус алдаад түргэн дуудсан. Яаралтай түргэн тусламжийн 3-р ээлжийн эмч М.Ариунболд, жолооч Ж.Батсайхан нарт шуурхай ирж, тусламж үзүүлэн, эмнэлэгт хүргэж ирсэн маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

ЧД-ийн 12- р хорооны иргэн Д.Ариунжаргал.

Талархал-2

(Засгийн газрын 11-11 төв)

11-р сарын 14-нд манай ээжийн бие муудсан. Өчигдөр зүрхний шигдээс гэсэн оношийг яаралтай түргэн тусламжийн эмч С.Лхагвасүрэн зөв оношилж, түргэн арга хэмжээ авч эмнэлэг хүргэж өгсөнд баярлалаа гэж хэлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

БЗД-ийн 6-р хорооны иргэн Б.Цэрэндулам.

Талархал-3

(Засгийн газрын 11-11 төв)

Баянзүрх салбарын түргэний эмч Пү.Баясгаланд талархсанаа илэрхийлэх гэсэн юм. Манай нөхөр даралт нь ихсээд татаж унахад түргэн шуурхай ирсэнд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

БЗД-ийн 24-р хорооны иргэн Ч.Сугар.

 Талархал-4

(Засгийн газрын 11-11 төв)

103-ын түргэний эмч М.Ариунболд, жолооч ц.Эрдэнэбадрах нарт талархсанаа илэрхийлэх гэсэн юм. Нөхрийг минь түргэн шуурхай эмнэлэгт хүргэж өгсөнд баярлалаа.

СБД-ийн 10-р хорооны иргэн Б.Нямсүрэн.

Талархал-5

(Засгийн газрын 11-11 төв)

Өчигдөр манай эхнэр гэртээ төрсөн юм. Түргэн шуурхай ирж эсэн мэнд амаржуулсан эмч Ө.Бат-Эрдэнэ, жолооч А.Уламбаяр нарт талархсанаа илэрхийлэх гэсэн юм. Ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

БЗД-ийн 2-р хорооны иргэн Ц.Ууганбаяр.

 Талархал-6

(Засгийн газрын 11-11 төв)

12-р сарын 16-ны өдөр даралт ихсээд түргэн дуудахад түргэний эмч Д.Билгүүн, жолооч Э.Төмөрбаатар нар түргэн шуурхай ирсэн маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье.

СБД-ийн 146-р хорооны иргэн Ш.Баярмаа.

Талархал-7

(Засгийн газрын 11-11 төв)

12-р сарын 12-ны 13 цагт түргэний эмч Т.Төгөлдөр, Б.Ууганбаатар, жолооч Г.Төмөрхүү нартаа их баярлалаа. Түргэн шуурхай ирж үйлчилгээ үзүүлсэнд.

БЗД-ийн 8-р хорооны иргэн А.Амарбаяр.

Талархал-12

(Засгийн газрын 11-11 төв)

103 дуудсан юм. Эмч Б.Гүн-Үйлс, жолооч Р.Хүрэлбаатар нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай ирж, зөвлөгөө өгөөд явсанд баярлалаа гэдгээ хэлмээр байна.

СБД-ийн 10-р хорооны иргэн Н.Батсүх.

Талархал-13

99050800 утсаар Б.Цэрэнханд эмчид түргэн шуурхай ирж тусламж үзүүлсэнд баярлалаа.

ХУД-ийн 1 дүгээр хорооны иргэн.

Талархал-1

(Биеэр, бичгээр ирсэн)

2020 оны 01 дүгээр сарын 1-нд Чингэлтэй дүүргийн  17 дугаар хороонд Гүнтэд даралт ихсээд дуудлага өгөхөд маш яаралтай ирсэн их эмч Б.Бүрэнжаргал, жолооч Г.Алтанхуяг нар үнэхээр сэтгэл зүрх гарган эмч хүний өргөсөн тангаргаа биелүүлэн бидэнд тохиолдсон өвчин зовлонд хамгийн сайн тусламж үзүүлсэнд ар гэрийн зүгээс үнэхээр их баярлаж байна. Ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Иргэн Г.Болорын гэр бүлээс.

Талархал-2

(Засгийн газрын 11-11 төв)

Би гэртээ төрөөд яаралтай анхны тусламж үзүүлсэн түргэн тусламжийн эмч М.Баярлах, жолооч Г.Баасандорж нарт маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье.

ХУД-ийн иргэн Б.Энхмаа.

 Талархал-3

(Засгийн газрын 11-11 төв)

103-ын эмч Б.Батбулган, жолооч А.Ганхөлөг нарт талархмаар байна. Аавыг минь эмнэлэгт түргэн шуурхай хүргэсэнд баярлалаа. БГД-ийн 8-р хорооны иргэн С.Өлзийдэлгэр

Талархал-4

(Засгийн газрын 11-11 төв)

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн  эмч Н.Оюунбилэг, жолооч Ж.Сүхбаатар нарт талархал илэрхийлье. Өчигдөр бие муудаад дуудлага өгөхөд түргэн шуурхай ирж амь насыг аварсанд баярлаж байна. СХД-ийн 1-р хорооны иргэн Д.Маасүрэн

 

ЧАНАРЫН АЛБА

 


 

 

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо , Чин Ван Чагдаржавын гудамж

Утас: Утас: 321811 /Ажлын цагаар/

Факс: Факс: 321811

Гар утас: Түргэн тусламжийн дуудлагын утас: 103, 70120103 /24 цагаар/

Гар утас: Баянзүрх салбар - 70158083

Гар утас: Сонгионохайрхан салбар - 70170103

Гар утас: Хан-Уул салбар - 70040103

Гар утас:  Чингэлтэй салбар - 70121103

Өргөдөл гомдол хүлээн авах утас: 11327485, 70193623 /Хүний нөөцийн алба/

http://www.103.ub.gov.mn