slide4.jpg
slide9.jpg
334813131_163692639806072_1211834470171739927_n 2.jpg
screenshot 2023-11-07 105140.jpg

 

duudlagiin uzuulelt

 

2020 оны 10-р сард ирсэн талархал

Талархал-368 (Засгийн газрын 11-11 төвөөс)

Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн 103 төвийн эмч Г.Алтанчулуун жолооч А.Ганхөлөг СХД-ийн 35-р хорооны өндөр настан өвөө минь ухаан алдаад яаралтай түргэн дуудахад түргэн шуурхай ирж эмнэлэгт хүргэсэн. Та 2-тоо ажлын амжилт хүсье. СХД-ийн 35-р хорооны иргэн Б.Мөнгөнцэцэг.

Талархал-369 (94096940 утсаар ирсэн)

Нийслэлийн түргэний 103-ын их эмч Б.Баярмаа жолооч Б.Амар-Мэнд нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай ирж амь насыг маань аварсанд баярлалаа ажлын өндөр амжилт хүсье. БГД-ийн 11-р хорооны иргэн М.Түмэндалай.

Талархал-373 (Засгийн газрын 11-11 төвөөс)

Нийслэлийн түргэн тусламжийн 103-ын их эмч А.Батбаяр, сувилагч М.Энхболд жолооч Р.Даваадорж нарт талархал илэрхийлмээр байна. Манай нөхөр даралт ихтэй өглөөнөөс эхлээд хамраас нь цус гараад түргэн дуудсан юм түргэн шуурхай ирж арга хэмжээ авч зөвлөгөө өгсөнд баярлалаа, ажлын өндөр амжилт хүсье. БГД-ийн 16-р хорооны иргэн Д.Энхтуяа.

Талархал-374 (Засгийн газрын 11-11 төвөөс)

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн эмч Д.Жавхлан сувилагч В.Баярболд жолооч Д.Ууганбаяр зохицуулагч М.Наранбайгаль нарт хурдан шуурхай ирж тусламж үйлчилгээ үзүүлсэнд маш их баярлалаа. СХД-ийн 1-р хорооны иргэн Э.Энх-Амгалан.

Талархал-375 (Засгийн газрын 11-11 төвөөс)

Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн эмч Но.Хулан жолооч А.Ганхөлөг нарт хурдан шуурхай ирж үйлчлэн эрүүл мэндийг маань аварсанд маш их баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. ЧД-ийн 19-р хорооны иргэн Ж.Отгонсүрэн.

Талархал-376 (Засгийн газрын 11-11 төвөөс)

Хан-Уул дүүргийн түргэний их эмч Л.Золбоо жолооч, Н.Банзрагч-Зундуй нарт талархал илэрхийлмээр байна. Жирэмсэн хүн цус алдаад түргэн шуурхай эмнэлэгт хүргэж өгсөнд баярлалаа, ажлын өндөр амжилт хүсье. ХУД-ийн 1-р хорооны иргэн Т.Баасандорж.

Талархал-377 (Засгийн газрын 11-11 төвөөс)

Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн эмч А.Сувдаа, жолооч Б.Золбаяр нарт үргэлж хурдан шуурхай ирж, өргөсөн тангарагтаа үнэнчээр эмчилгээ үйлчилгээ үзүүлдэгт маш их баярлалаа. БЗД-ийн 22-р хорооны иргэн Б.Ганбаатар

Талархал-378 (Засгийн газрын 11-11 төвөөс)

Өвгөн маань хэвтэрт байдаг юм. Давсаг нь хаагдаад 2 удаа яаралтай түргэн тусламж дуудаад эмнэлэгт хүргэгдсэн юм. Гэр рүүгээ буцахад мөн түргэний машин шаардлагатай байсан юм. Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн дарга н.Ариунболд асуудлыг маань шийдэж хурдан шуурхай үйлчилсэнд маш их баярлалаа. ХУД-ийн 16-р хорооны иргэн Ю.Дуламжав.

Талархал-379 (Засгийн газрын 11-11 төвөөс)

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн эмч А.Сувдаа жолооч Золбаяр нарт хурдан шуурхай ирж, өргөсөн тангарагтаа үнэнчээр, эмчилгээ үйлчилгээ үзүүлсэнд маш их баярлалаа. БЗД-ийн 16-р хорооны иргэн Ю.Долгорсүрэн.

Талархал-380 (Засгийн газрын 11-11 төвөөс)

Нийслэлийн түргэний 103-ын их эмч Б.Баярмаа жолооч Б.Амар-Мэнд нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай ирж амь насыг маань аварсанд баярлалаа ажлын өндөр амжилт хүсье. БГД-ийн 11-р хорооны иргэн М.Түмэндалай.

Талархал-382 (Засгийн газрын 11-11 төвөөс)

Өвгөн маань хөгжлийн бэрхшээлтэй юм. Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн жолооч Р.Хүрэлбаатар эмч Г.Энхжин нарт хурдан шуурхай ирж тусламж үйлчилгээ үзүүлсэнд маш их баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. БГД-ийн 2-р хорооны иргэн Ж.Бат-Очир.

Талархал-383 (Засгийн газрын 11-11 төвөөс)

СХД-ийн 27 дугаар хороо Орчлон хороолол 46 дугаар байрны 108 тоотын оршин суугч байна. Нийслэлийн түргэний 103-ын их эмч С.Сумъяа, жолооч С.Пүрэвдорж нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай үйлчилгээтэй харилцаа сайтай энэ хоёр хүнд ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. СХД-ийн 27-р хорооны иргэн А.Дарьсүрэн.

Талархал-384 (Засгийн газрын 11-11 төвөөс)

Нийслэлийн яаралтай түргэн тусламжид дуудлага өгсөн юм. Хурдан шуурхай ирж эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн 1-р ээлжийн эмч Г.Лхагважав жолооч Ц.Жамц нарт маш их баярлалаа. БГД-ийн 1-р хорооны иргэн Э.Зоригт.

Талархал-385 (Засгийн газрын 11-11 төвөөс)

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн эмч П.Баясгалан жолооч Ү.Гантулга нарт өргөсөн тангарагтаа үнэнчээр хурдан шуурхай ирж эмчилгээ үйлчилгээ үзүүлсэнд маш их баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. СБД-ийн 14-р хорооны иргэн О.Мөнх.

Талархал-386 (Засгийн газрын 11-11 төвөөс)

СХД-ийн иргэн байна. Нийслэлийн түргэний 103-ын их эмч Т.Улсбаяр жолооч Ш.Очирсүх нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай үйлчилгээтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье. СХД-ийн 24-р хорооны иргэн Л.Оюун.

Талархал-387 (Засгийн газрын 11-11 төвөөс)

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн эмч А.Батбаяр, жолооч Л.Батмөнх нарт хамт хурдан шуурхай ирж үйлчлэн тусламж үйлчилгээ үзүүлсэнд маш их баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. БГД-ийн 11-р хорооны иргэн Д.Нэргүй.

Талархал-388  (Засгийн газрын 11-11 төвөөс)

2020 оны 10 дугаар сарын 18-ны орой дуудлага өгсөн юм. Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч, жолооч нарт өргөсөн тангарагтаа үнэнчээр түргэн шуурхай ирж эмчилгээ, үйлчилгээ үзүүлж ээжийн маань эрүүл мэндийг аварсанд чин сэтгэлээсээ баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.ЧД-ийн 16-р хорооны иргэн М.Энх-Амгалан.

Талархал-389 (Засгийн газрын 11-11 төвөөс)

Нийслэлийн түргэн тусламжийн 103-ийн их эмч Э.Баярхишиг болон жолооч Д.Уламбаяр нарт талархал илэрхийлмээр байна. 10 дугаар сарын 20-ний орой 17 цаг 30 минутад дуудлага өгсөн юм. Манай аавыг түргэн шуурхай эмнэлэгт хүргэж өгсөнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. СБД-ийн 3-р хорооны       иргэн А.Солонго.

Талархал-390 (Засгийн газрын 11-11 төвөөс)

Яаралтай түргэн тусламжийн 103-ийн 2 дугаар ээлжийн их эмч А.Сувд, жолооч А.Ариунболд нарт талархал илэрхийлмээр байна. Цаг алдалгүй арга хэмжээ авч, түргэн шуурхай эмнэлэгт хүргэж өгсөнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье. БГД-ийн 4-р хорооны иргэн Ж.Баасанхүү.

Талархал-391 (Засгийн газрын 11-11 төвөөс)

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн эмч А.Батбаяр жолооч Х.Басбаатар нарт өргөсөн тангарагтаа үнэнчээр 6 минутын хугацаанд хурдан шуурхай ирж тусламж үйлчилгээ үзүүлж охины маань эрүүл мэнд, амь насыг аварсанд маш их баярлалаа. СХД-ийн 1-р хорооны иргэн Б.Баяраа.

Талархал-392 (Засгийн газрын 11-11 төвөөс)

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн эмч Д.Төгөлдөр жолооч Б.Цогбадрах нарт өргөсөн тангарагтаа үнэнчээр хурдан шуурхай ирж тусламж үйлчилгээ үзүүлж нөхрийн маань эрүүл мэнд амь насыг аварсанд маш их баярлалаа. БГД-ийн 1-р хорооны иргэн П.Надалсүрэн.

Талархал-394 (Засгийн газрын 11-11 төвөөс)

Нийслэлийн түргэн тусламжийн 103-ын их эмч  Ч.Мягмарсүрэн, жолооч Л.Ариунболд, сувилагч  Р.Чойдогжамц нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай ирж үйлчилсэнд баярлалаа ажлын өндөр амжилт хүсье. БГД-ийн 5-р хорооны иргэн Б.Анхил.

Талархал-393 (Засгийн газрын 11-11 төвөөс)

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн эмч П.Ганболор жолооч Ц.Жамц нарт хурдан шуурхай ирж тусламж үйлчилгээ үзүүлсэнд маш их баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. БЗД-ийн 28-р хорооны иргэн Д.Наранзул.

Талархал-395 (Засгийн газрын 11-11 төвөөс)

Нийслэлийн түргэний 103-ын их эмч С.Сумъяа жолооч Ж.Сүхбаатар нарт талархал илэрхийлмээр байна. Манай эхнэр хордлого аваад түргэн шуурхай арга хэмжээ авч туслалцаа үзүүлсэн баярлалаа ажлын өндөр амжилт хүсье.СХД-ийн 22-р хорооны иргэн Б.Цэрэндолгор.

 ЭМТҮЧАБ-ын алба

 

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо , Чин Ван Чагдаржавын гудамж

Утас: Утас: 321811 /Ажлын цагаар/

Факс: Факс: 321811

Гар утас: Түргэн тусламжийн дуудлагын утас: 103, 70120103 /24 цагаар/

Гар утас: Баянзүрх салбар - 70158083

Гар утас: Сонгионохайрхан салбар - 70170103

Гар утас: Хан-Уул салбар - 70040103

Гар утас:  Чингэлтэй салбар - 70121103

Өргөдөл гомдол хүлээн авах утас: 11327485, 70193623 /Хүний нөөцийн алба/

http://www.103.ub.gov.mn