2020 оны 11-р сард ирсэн талархал

  • Хэвлэх

Талархал-396 (Засгийн газрын 11-11 төвөөс)

Нийслэлийн түргэний 103-ын их эмч С.Сумъяа жолооч Ж.Сүхбаатар нарт талархал илэрхийлмээр байна. Манай эхнэр хордлого аваад түргэн шуурхай арга хэмжээ авч туслалцаа үзүүлсэн баярлалаа ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. СХД-ийн 22-р хорооны иргэн Б.Цэрэндолгор.

 Талархал-397 (Засгийн газрын 11-11 төвөөс)

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн их эмч Б.Гүн-Үйлс, жолооч Д.Пропуск нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай ирж арга хэмжээ авч, зөвлөгөө өгсөнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. СБД-ийн 10-р хорооны иргэн Б.Гомбо.

Талархал-398 (Засгийн газрын 11-11 төвөөс)

 Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн 2-р ээлжийн эмч Б.Баярмаа болон жолоочид нь хурдан шуурхай үйлчилгээ үзүүлсэнд маш их баярлалаа. БГД-ийн 4-р хорооны иргэн Г.Уугандэлгэр.

Талархал-400 (Засгийн газрын 11-11 төвөөс)

 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нийслэлийн яаралтай түргэн тусламжид дуудлага өгсөн юм. Эмч П.Ганболор жолооч Ч.Тогтбаатар нарт хурдан шуурхай ирж тусламж үйлчилгээ үзүүлсэнд маш их баярлалаа. ХУД-ийн 15-р хорооны иргэн Л.Сарантуяа.

Талархал-402 (Засгийн газрын 11-11 төвөөс)

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч К.Айгерам, жолооч Д.Алтангэрэл нарт талархал илэрхийлмээр байна. Манай эхнэр төрсөн юм, түргэн шуурхай эмнэлэгт хүргэж өгсөнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. ХУД-ийн 9-р хорооны иргэн Г.Лхагва-Цэнд.

Талархал-403 (Засгийн газрын 11-11 төвөөс)

 Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвийн эмч П.Ганболор жолооч Г.Гандөш нар нь маш шуурхай үйлчилж байгаад талархал илэрхийлж байна. Автомашин нь бүрэн тоноглогдсон байгаа бөгөөд эмч нь арын бүхээгт өвчтөний хажууд явсан нь сэтгэлд хүрлээ. Бид ийм л үйлчилгээг хүсдэг. Ажлын амжилт хүсье. БЗД-ийн 16-р хорооны иргэн С.Отгонцэцэг.

 Талархал-404   (Засгийн газрын 11-11 төвөөс)

 Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн эмч П.Гантогтох жолооч Г.Гандөш нарт хурдан шуурхай ирж, чин сэтгэлээсээ, өргөсөн тангарагтаа үнэнчээр эмчилгээ үйлчилгээ үзүүлсэнд маш их баярлалаа. БЗД-ийн 16-р хорооны иргэн С.Отгонцэцэг.

 Талархал-405    (Засгийн газрын 11-11 төвөөс)

 Нийслэлийн түргэний тусламжийн 103-ын их эмч Б.Халиунаа, Л.Ундармаа, жолооч И.Шаравдорж, Ц.Сугаррагчаа  нарт талархал илэрхийлмээр байна. Чингэлтэй дүүргийн ахмад эмч Гантөмөр байна. Манай нөхөр хэвтэрт байдаг юм. Гэрт ирээд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлсэнд баярлалаа гэдээ хэлмээр байна. ЧД-ийн 14-р хорооны иргэн Б.Гантөмөр.

 Талархал-406  (Засгийн газрын 11-11 төвөөс)

 Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн эмч С.Сумъяа, жолооч Ж.Сүхбаатар нарт хурдан шуурхай эмчилгээ үйлчилгээ үзүүлсэнд маш их баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. СХД-ийн 33-р хорооны иргэн Д.Эрдэнэбат.

Талархал-407  (Засгийн газрын 11-11 төвөөс)

 Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн эмч Д.Жавхлан, жолооч С.Ренчин нарт хурдан шуурхай ирж чин сэтгэлээсээ тусламж үйлчилгээ үзүүлсэнд маш их баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. СХД-ийн 27-р хорооны иргэн Т.Мягмарсүрэн.

Талархал-408  (Засгийн газрын 11-11 төвөөс)

Нийслэлийн Түргэний 103-ын их эмч Ч.Мягмарсүрэн, жолооч А.Г.Ганхөлөг нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай үйлчилгээтэй, зөвлөгөө өгөөд явсанд маш их баярлалаа ажлын өндөр амжилт хүсье. ЧД-ийн 2-р хорооны иргэн Ө.Уранмандах.

 Талархал-409  (Засгийн газрын 11-11 төвөөс)

Өнөөдөр Нийслэлийн Яаралтай түргэн тусламжид БЗД-ийн 15 дугаар хороо, 2-35 тоотод дуудлага өгсөн юм. Хурдан шуурхай ирж чин сэтгэлээсээ тусламж үйлчилгээ үзүүлсэн эмч Д.Отгонжаргал болон жолооч нарт маш их баярлалаа. БЗД-ийн 15 дугаар хорооны иргэн Б.Дагзмаа.

Талархал-410  (Засгийн газрын 11-11 төвөөс)

БЗД-ийн яаралтай түргэн тусламжийн төвийн 3 дугаар ээлжийн эмч С.Түмэнжаргал, жолооч Х.Мөнгөнхуяг нарт хурдан шуурхай ирж эмчилгээ үйлчилгээ үзүүлсэнд маш их баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. БЗД-ийн 27-р хорооны иргэн Г.Оюун.

Талархал-412 (Засгийн газрын 11-11 төвөөс)

2020.11.14-ний өдөр 65 настай хорт хавдартай иргэн түргэн дуудсан ба А.Дэлгэрдалай эмч ирсэн. Сайн зөвлөгөө өгч, шуурхай арга хэмжээ авсан тул талархал илэрхийлж байна. СБД-ийн 14-р хорооны иргэн О.Мөнх.

Талархал-411  (Иргэнээс 80570224 дугаарын утсаар ирсэн)

11 дүгээр сарын 17-нд Сонгинохайрхан салбарын хүүхдийн оператор эмч Я.Амарзаяад баярлалаа. Сайн зөвлөгөө өгсөнд. Талархаж байна. Цаашдын ажилд нь амжилт хүсье. СХД-ийн 41-р хорооны иргэн Н.Чанцалдулам.

Талархал-413  (Иргэнээс 95603430 дугаарын утсаар ирсэн)

11 дүгээр сарын 16,18-нд астматай миний бие хоолой боогоод бачуураад хүнд байхад цаг алдалгүй ирж эмчилгээ хийж өгсөнд эмч А.Батбаяр, Б.Батзул, жолооч А.Ганхөлөг, А.Б.Ариунболд нартаа маш их баярлалаа. БГД-ийн 19-р хорооны иргэн Пүрэвсүрэн.

Талархал-415 (Засгийн газрын 11-11 төвөөс)

Сайн байна уу? СХД-ийн 103 яаралтай түргэн тусламжийн эмч Б.Чанцалдулам жолооч Б.Амармэнд нарт хурдан шуурхай ирж тусламж үйлчилгээ үзүүлсэнд маш их баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. СХД-ийн 6-р хорооны иргэн А.Номин-Эрдэнэ.

 

ЭМТҮЧАБ-ын алба