Япон улсын сургагч багш нар ирлээ.

  • Хэвлэх

Гамшиг, онцгой байдлын үеийн эмнэлгийн тусламж үзүүлэх үндэсний баг бэлтгэх сургалтын хөтөлбөрийн хүрээнд Япон улсын сургагч багш нар ирж 3 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд гамшгийн үед тусламж үзүүлэх эмнэлгийн багууд хамрагдсанаас нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 4 их эмч, 4 сувилагч хамрагдлаа. Сургалтын  хөтөлбөрт  Монгол улсын эрүүл мэндийн салбарын яаралтай түргэн тумламжийн эрх зүйн орчин, эмнэлгийн тогтолцоо, мөн япон улсын гамшгийн туршлага,  гамшгийн үеийн хангамжийн асуудал, сувилагч нарын үүрэг хариуцлага, эрэмбэлэн ангилал анхны тусламж стандарт эмчилгээний талаар хичээл орлоо.