ТАЛАРХАЛ
- Нэмэлт мэдээлэл
- Нийтлэгдсэн огноо 2025 оны 2 сарын 21, Баасан гариг, 2:17
Их эмч О.Шихихутга, жолооч Б.Золбаяр нарт үнэхээр их баярлалаа.
Өчигдөр орой 19 цагт хүү маань хичээлээсээ ирээд 2 дүүгийнхээ эвлүүлдэг тоглоомын бөөрөнхий дугуйг амандаа хийгээд үлээх гэж байгаад шууд хоолой руу нь сорогдож ороод эхлээд хахаж гацаад амьсгал боогдоод нүүр нь цэлдийсэн хөх болоод дуу гарахгүй аймар болсон. Ар нурууг нь цохиод аманд нь хуруугаа хийж огиулаад арай гэж амьсгал нь чөлөөлөгдөж яаралтай тусламжийн 103 дугаарт дуудлага өгч 103-ын эмч цаг алдалгүй хурдан ирж бид нар замдаа уулзаад хүүхдээ эмнэлэгт хүртэл авах ёстой бүх арга хэмжээг авч шөнө 24 цагт яаралтайгаар бүтэн наркозтой дурангийн хагалгаагаар гаргаж авсан. Одоо хүүхдийн биеийн байдал сайн байгаа ч улаан хоолой урагдалтай, шалбаралд ихтэй байна. Энэ хуванцар эд чинь хөнгөн тул үлээгдэх биш шууд цаашаа сорогдоод орчихдог юм байна. Мөн тодосгогчтой рентген зурагт хүртэл харагдахгүй үнэхээр хэцүү байдын байна. Орой дуудлагаар ирсэн залуу эмч О.Шихихутга, жолооч Б.Золбаяр нарт үнэхээр их баярлалаа. Түргэн шуурхай арга хэмжээ авч буцахдаа зам дээр орхисон машинд минь хүрэл санаа тавьж түгжээд, гэрлийг нь унтраагаад явсан байна лээ.Мөн орой хүртэл гадны биетийг авсан талаар асууж залгаж байна. Үнэхээр мундаг ажил мэргэжилдээ үнэн ч хүнээ гэсэн сэтгэлтэй мундаг эмчтэй таарлаа баярлалаа.