- Нэмэлт мэдээлэл
-
Нийтлэгдсэн огноо 2022 оны 5 сарын 13, Баасан гариг, 10:18

Анхны тусламжийн иж бүрдэлтэй болсноор та болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, ноцтой осол гэмтлийн үед хүндрэлийг багасгах, хүний алтан амийг аврах маш чухал ач холбогдолтой. Анхны тусламжийн хайрцаг нь маш сайн тагтай байх ба ус, чийг, тоос химийн бодис нэвтрэхээргүй байх ёстой. Мөн тухайн газарт байрлаж байгаа хүн бүхэн шаардлагатай үед анхны тусламжийн хайрцгийг хэрхэн хэрэглэх, хаанаас авахаа мэддэг байх хэрэгтэй. Анхны тусламжийн хайрцагт доорх зүйлс багтсан байх шаардлагатай.
- Боолт
- Хоёр хос резинен бээлий
- Халуун хэмжигч
- Шархны наалт
- Гурвалжин алчуур
-Түлэгдвэл хэрэглэх ариун боолт болон гель
- Ариутгасан салфетка
- Том хэмжээний наалт
- Амнаас аманд хиймэл амьсгал хийхийн тулд хэрэглэдэг дундаа нүхтэй даавуу буюу цоорхойтой хуванцар хаалт
- Арьсанд шигдсэн зүйлсийг авах зориулалтын чимхүүр
- Шарх халдваргүйжүүлэх антисептик тотос гэх мэтийг заавал бэлдээрэй.