Тамхинаас гарах тамхиа цөөрүүлэх энгийн аргууд

  • Хэвлэх

Тамхинаас гарах том хөтөлбөр шаардалгүйгээр жижигхэн аргаар татдаг тамхиныхаа тоог цөөрүүлж болох, маш үр дүнтэй бөгөөд хялбар хэдэн аргуудыг энд бичлээ. Тамхи таван нас хороодог гэж мэдсээр, хэлсээр байж манай монголд эрчүүдийн 60% нь тамхи татдаг гэсэн тоо баримт бий. Зөвхөн эрэгтэй төдийгүй эмэгтэйчүүд, охидууд хүртэл маш ихээр татсаар байна.

Тамхи зөвхөн энэ дэлхий дээр амьдрах жаахан наснаас чинь хороогоод зогсохгүй, хоромхон зуур өөрчлөгдөх гоо сайхныг чинь хүртэл эрт аваад явчихдаг. Тийм учраас л тамхиа хая, тамхинаас гар гэж өрөөлөөс ч хэлүүлээд, өөртөө ч сануулаад явдаг хүмүүс олон бий. Гэсэн ч нэгэнт сонирхоод орчихсон болохоор хаях гээд хаяж чадахгүй байгаа тамхийг яалтай билээ гэсэн цөхөрсөн хүмүүс цөөнгүй.


Тэгвэл энд тамхинаас гарах том хөтөлбөр шаардалгүйгээр жижигхэн аргаар татдаг тамхиныхаа тоог цөөрүүлж болох, маш үр дүнтэй бөгөөд хялбар хэдэн аргуудыг энд бичлээ.

* Татдаг тамхиа өөрчлөөд үз дээ. Ингэснээр тамхийг амтгүй болохыг нь мэдэрнэ.

* Татдаг тамхиныхаа тоог цөөрүүлэх

* Тамхиныхаа зөвхөн хагасыг нь л татах

* Өдөр бүр, тамхиа асаадаг цагаа бага багаар хойшлуулах

* Өдрийн зөвхөн сондой/тэгш тоотой цагуудад л тамхи татна гэж шийдэх

* Өдөрт яг тэдэн ширхэг тамхи татна гэж шийд. Тэгээд илүү татсан тамхины тоо бүрээр өөрийгөө 1000 төгрөгөөр торгох

* Идэх зуршлаа өөрчлөх нь тамхийг багасгахад тусална. Жишээ нь сүү тамхи хоёр эсрэг тэсрэг байдаг гэж олон хүн нотолдог. Тиймээс идсэний дараа нь тамхи татахад хүргэдэггүй хоол ундыг сонгох

*  Ганц ширхэг тамхины оронд нэг стакан жүүсийг өөртөө тулган уух

* “Автоматаар” тамхи татахаа зогсоо

*  Зөвхөн маш ихээр хүссэн үедээ л тамхи тат.

*  Үнсний саваа битгий хоосол. Учир нь үнсний сав танд өдөрт яг хэдэн ширхэг тамхи татаад байгааг чинь сануулах бөгөөд хуучирч, муудсан тамхи танд ой гутам санагдаж, тамхи татах дуршлыг чинь бууруулна.

* Өөрийгөө аль хэдийн зуршил болсон тамхиндаа автоматаар хүргээд байхгүйн тулд тамхиа өөрийнхөө дадал болсон газраас өөр газарт тавих, өөр кармаандаа хийх, буруу гараараа авах гэх мэт үйлдлүүдийг хийх.

* Тамхийг хайрцгаар нь авахаа болих.

* Тамхиа гэртээ болон ажилдаа авчрахгүй байх. Тэрнийг аль болох авахад өөртөө хэцүү болго.

* Тамхи татахын тааламжгүй байдлыг өөртөө бий болгох

* Татсан тамхиныхаа ишнүүдийг том шилэнд хийж цуглуулан өөрийнхөө хараан дор муухай болгож харагдуулах.

Тамхийг хаях нь хэцүү зүйл, гэхдээ урьдчилаад хангалттай аргуудыг сурсан байхад та зорилгодоо зайлшгүй хүрч чадна. Та бүхэнд тамхи татдагаа зогсоох 5 үр дүнтэй аргыг санал болгож байна.


1. Тамхийг хаяхыг хүсч байгаа шалтгаануудаа жагсаа.
Танд тамхийг хаях олон шалтгаанууд байгаа байх. Эрүүл мэнд, тамхинд зарж буй мөнгө, найз нөхөддөө үлгэрлэх гээд олон шалтгаан байж болно. Ямар ч шалтгаан байсан гэсэн дараа нь тамхи татахыг хүсэх үед бодол санаанд чинь гарч ирэх тийм дүрслэлийг бий болго. Маш олон хүмүүс харахад хялбар жагсаалт бичихийн ач тусыг үнэлсэн байдаг.


2. Зогсох өдрөө сонго.
Өдрөө товлох нь таны өөртөө өгсөн амлалтаа биелүүлэх хүчирхэг хэрэгсэл юм. Тамхины дараах амьдралдаа бэлэн болох, хамгийн ойрын өдрийг сонго. Энэ өдөр ойр байх тусам та хүслээ биелүүлэх илүү чадвартай байх болно.


3. Тамхийг орлох шинэ үйл ажиллагааг төлөвлө.
Хүмүүсийн тамхинд буцаж ордог шалтгаан нь зуршил болсонтой холбоотой байдаг. Тэд кофе юм уу цайтай хамт, ажлын завсарлагааны үеэр татаад сурчихсан байдгаас тэр. Та тамхи татдаг байсан цагтаа түүнийг орлох өөр шинэ зуршлыг олох хэрэгтэй. Идэвхтэй биеийн хөдөлгөөн их үр дүнтэй байдаг. Найзтайгаа хамт алхах, эсвэл шинэ спорт яаж байна?


4. Никотиныг орлох эмчилгээний арга
Энэ бол тамхи татахыг хүсэх үед никотины бага хэмжээний тунг авах арга юм. Никотины хэмжээг аажмаар бууруулснаар цаашид никотин ямар ч шаардлагагүй болох хүртэл явагддаг. Энэ нь зуршлаа багасгахад туслах ба таныг дур хүслээ хянаж сургана.


5. Өөрийгөө шагна.
Тамхи хаяхын маш сайн тал бол та маш их мөнгө хэмнэж чадна. Тамхи хямд биш бөгөөд та өдөрт хэд, хэдийг татдаг байх магадлалтай. Яагаад тамхинд зарцуулах мөнгөө цуглуулаад эртнээс хүсч байсан зүйлээ худалдаж авч болохгүй гэж? Тамхи татахын эсрэг эерэг бодолтой болсныхоо төлөө өөрийгөө урамшуулах нь тун чухал зүйл.