Ардын эмчилгээний зөвлөгөө

  • Хэвлэх

-Шээс хаагдахад ус буцалгаж дулаан гэрт хөлөртөл нь байлгах, хөлийн хурууны хумсны үеийн судсыг төөнөх сайн нөлөөтэй. 

- Тарваганы давсагийг хатааж, цагаан будааны хэмжээтэй жижиглэж 1 ширхгийг буцалсан 200 гр усаар даруулж өдөрт нэг удаа ууна. Харин шээс гармагц уултыг зогсооно. Ихэдвэл шээс задгайрч болзошгүйг анхаарвал зохино. 

- Чонын шагайн шөл уух, эсвэл шилбэний ясыг дахин дахин чанаж уувал шээлгэнэ. 

- Шээс эс гарвал гахайн цөсийг бүлээн усанд хольж өгдөг. 

 

- Шээс бөглөрсөн ба хүйтнээр хаагдсан хийгээд шижин болсныг давсагны орчим нурууг төөнөх сайн. 

- Шээс элбэгшихэд зээргэнэ өвсийг нэг аяга усанд буцалгаж уувал сайн. 

- Мөн судас суларсанд чихэр өвс уувал сайн. 

- Бадгана өвчинд бяцхан загас амьдаар залгих, мөн шар шувууны тархи, хонины элэгтэй нухаж идэхэд сайн нөлөөтэй. 

- Бор шарын гэмд орос цагаан чихэр 2 тун, жамц давс 1 тун, шар тос үнэрийн төдий, улаан үнээний 1 аяга сүүнд буцалгаад өглөө орондоо бүлээнээр нь уух хэрэгтэй. 

- Хүйтэн шар өвчинд гүүний түүхий сүүнд улаан чавга /долоог/ хийж түлэлгүй буцалгаж, 1 хувийг ширгээгээд туушаа /хул/ аяганд 2 хувийг хийж мөн түүхий сүү нэмж дүүргээд уувал туулах, даруй эс туулбаас давстай хар цайг нэг аяга уух, биеийг туулгатал гамнах, туулбал ямар ч гэмгүй. 

- Шинээр бадгана болсон хүнд загасны мах идүүлбэл сайн. /мөн шөл уулгах/ 

- Хоол эс шингэвээс ёлын ходоод буцалгаж ууваас сайн. 

- Эм ууж тогтохгүй болсон хүнд ааруул чанаж шөлийг уухад сайн нөлөөтэй. 

- Арвайн ба бор гурил өдөр бүр зуурч идвээс өвчнөөр өвчилөхгүй, бас урт насална. 

- Хүний өтгөн хатахад ар-үрийн яс буюу үр чанаж уухад сайн, луулийн шөл сайн. 

- Өвгөд шээрэн болбоос туулайн толгой, арвайтай хамт ялз чанаж шөлийг уувал тогтоно. 

- Хий өвчинд туулайн толгой ба хонины боривны яс нүдэж шөлийг сайн уух. Үүнд хийнийн эмийг даруулж уувал магад сайн. 

- Халууны аймаг ба элэгний өвчинд хадны давирхайн сүү чухал. Үүнд гүрэм холивоос эрхэм сайн. 

- Үргэлжлэн суулгахад лууны яс нэг цэнг усанд буцалгаж уухаас гадна бүх л бэхийг шар будааны шүүсээр зуурч уувал сайн. 

- Амьсгал давхцахад ар үр, цагаан мөөг, сарлагын шар тос, эдгээрийг адил хэмжээгээр найруулж 300 гр-ыг өдөрт нэг удаа ууваас сайн. 

- Нарийн өвчинд загасны мах гаансаар татвал сайн. 

- Ханиад өвчинд задь нүдэж усанд зуурч уух сайн. 

- Яс, мах, гэдэс дотор, элэг өвдвөөс арцны хонхорцогыг наргүйд аваад идвэл сайн. 

- Бэтэг өвчинд амьд шоршоолж маханд хучиж залгиваас сайн. 

- Өтгөн хатахад арц, давс буцалгаж уух сайн. 

- Нарийнтаж юм идэж чадахгүй болсон хүнд долоон хүнцлийг шар цаасанд цуглааж усанд норгоод нурманд түлэн үнсийг нь хүйтэн усаар даруулж уулгаад хөлөртөл хэвтүүлвээс эрхэм сайн. 

- Хүний бэтэг өвчинд сохор номингийн махыг бүхлээр нь чанаж шөлийг халуунаар нь 135 аягыг уух эрхэм сайн. 

- Цээж өвдөж ханиахад хар гөрөөсний цөсыг шар тосонд хольж ногоон болох хэрд бүлээнээр нь мөгөөрсөн хоолойгоор уруулбал сайн Бас эм үнэгний уушгийг амьд голтойд нь авмагц халуунаар нь залгиваас магад сайн гэдэг. 

- Хүний цагаан мах гарахад хун шувууны бөөрийг хатаагаад нунтаглаж хийвээс сайн. 

- Нуруу бөөрний өвчинд ямар нэг бөөрний судсыг хатааж нүдээд усанд зуурч уувал сайн. 

- Бас нарийн өвчинд сохор номингийн махыг шалж чанаж шөлийг 1-5 аягын хэмжэгээр халуун уувал сайн. Бас гурваас доошгүй жараахайг амьд залгивал сайн. 

- Хэрэв цусаар ханиавал ухны эврийн тугалмайг усанд буцалгаж уувал сайн. 

- Хоол зохихгүй хүн гишүүний үндэс буцалгаж уувал сайн. 

- Настай хүний шээс задгайрвал үхрийн сүүлний ясыг түлж үнсийг буцалгаж уувал сайн. 

- Гэдэсний түгжирэлтэд улаан үхрийн шар тосыг ууна. Үүнд тосыг 1-3 жил хадгалж жилд нэг удаа зөөлөн буцалгаж дахин шил буюу шаазан саванд хадгална. Үүний 150-200 гр-ыг нэг удаа ууна. Үүнийг хүний том жижгээс болно. Энэ нь түжрэлтийг мэс заслийн аргаар засал хийхээс хамгаална. 

- Ходоод шархлах буюу хоол зохихгүй болбол 5 салааг хандалж ууна. 

- Цөс муудахад тарваганы цөс залгих сайн. 

- Бөөрний өвчинд 5 салаа навчыг 7 сард шар навч цэцэгтэйгээс авч цай буюу усанд чанаж 2-3 удаа уухад сайн. 

- Шар өвчинд хятад байцааны шөл ууна. 

- Бөөрний өвчинд тэхийн шээгийг нүдэж усанд хандалж хөргөөд өдөрт хоолны халбагаар 3 удаа уух сайн. 

- Бас зэрлэг цахилдагны үндэс үрийг усанд хандалж эмийн ёсоор уух сайн. 

- Бадгана болсон хүнд хонины түүхий муу сархинаг ба /нойр/ булчирхайг шарж идэх сайн. 

- Ханиад үгдэрхэд шаазгайн мах сайн.

- Элэгний өвчинд хадны давирхайн шөл уух. 

- Шээс элбэгшсэнд чихэр өвсний ханд уух.