ХӨСҮТ болон дүүргийн эмнэлгүүдэд ДОХ-ын шинжилгээ үнэ төлбөргүй авч байна

  • Хэвлэх

Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр тохиож байгаатай холбогдуулан ХӨСҮТ болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ДОХ-ын шинжилгээг үнэ төлбөргүй авч байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Шинжилгээг өнөөдөр болон маргааш бүх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Бэлгийн замаар дамжих халдварын кабинет болон Халдварт өвчин судлалын үндэсний төвд уртасгасан цагаар буюу 08.30 – 19.00 цагийн хооронд авч, Бэлгийн замаар дамжих халдварын талаар зөвлөгөө өгч байна.

Та Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/Бэлгийн замаар дамжих халдварын тандалт, судалгааны албаны 450867 утсаар холбогдох боломжтой.