Аюул, Осол аваар, эрсдэлийн үед 3 үгт хаягаар өөрийн байршлаа илүү тодорхой зааж өгөх боломжтой боллоо.

  • Хэвлэх

Дуудлага, мэдээлэл өгч байгаа иргэн хаяг байршлаа мэдэхгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй аль ч үед ухаалаг гар утсандаа суулгасан “what3words” апплейкшныг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр байршлаа зөв өгөх боломжтой юм. Хэрэв иргэн апплейкшнээ татаагүй тохиолдолд Мэдээлэл, Шуурхай Удирдлагын Төвөөс иргэн рүү тусгай холбоосыг мессежээр илгээж, түүн дээр дарснаар тухайн иргэн өөрийн байгаа байршлын 3 үгт хаягийг утаснаасаа харан операторт мэдээлэх боломжтой.

Аюул, Осол аваар, эрсдэлийн үед 3 үгт хаягаар өөрийн байршлаа илүү тодорхой зааж өгөх боломжтой.