БНХАУ-д гарсан уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх зөвлөмж

  • Хэвлэх

 

БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан амьсгалын замын халдвараас сэргийлэх зөвлөмжийг ард иргэдэд хүргэж байна.

ИРГЭН ТА:

-   Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх;

-   Амны хаалт тогтмол хэрэглэх;

-   Нус цэрээ ил задгай хаяхгүй байх

-   Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх;

-   Ханиаж найтаах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны алчуур хэрэглэх, гарын шууны дотор тал руу ханиаж найтаах;

-   Амьсгалын замын халдвартай хүн гэртээ байж, бусдад халдвар тараахгүй байх; 

-   Хүүхдийг уушгины хатгалгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах;

-   Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх.