Улаанбурхан өвчнөөс сэргийлье

  • Хэвлэх

Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай,  халдварлалт өндөртэй, цочимог өвчин.

Агаар дуслын замаар тархан халдварлана.

Эх уурхай нь:  Халдвар авсан хүн

Хэн өвдөх вэ?

Улаанбурханы эсрэг вакцин хийлгээгүй, улаанбурхан өвчнөөр урьд нь өвдөөгүй хүмүүс өвдөх эрсдэлтэй

Илрэх шинж тэмдэг:

Урьтал үед:

·         Халуурах

·         Нүдны салст үрэвсэх

·         Хамраас нус гоожих

·         Ханиалгах

·         Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх

Ид үе: дээрхи шинж тэмдэг дээр нэмэгдээд

  • Нүүрнээс эхлэн толбот-гүвдрүүт тууралт гарч эхлэх бөгөөд доошилсоор бүх биеэр тууралт гарна.
  • Халдвартай байх үе:
  • ·         Тууралт гарахаас өмнөх 4 хоног, тууралт гарснаас хойш 4 хоног

Хэрхэн сэргийлэх вэ?

  • Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай сайн арга нь улаанбурханы вакцинд хугацаанд нь бүрэн хамрагдах юм. /9 сартайд, 2 настайд нь 2 удаа тарина/
  •  Иймд хугацаанд нь улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакциныг тариулаагүй хоцорсон бол харьяа өрх, дүүрэгтээ хандаж нөхөн дархлаажуулалтанд хамрагдаарай.
  • Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл яаралтай сум, өрхийн эмнэлэгтээ хандана уу.

Мөн ХӨСҮТ-ийн хүлээн авах 100 дугаарын утсанд хандана уу.