Менингококкт халдвараас сэргийлье!

  • Хэвлэх

Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, гэрлийн мэдрэгшил нэмэгдэх шинжээр илэрдэг нянгийн шалтгаант цочмог халдварт өвчин юм.  Үүсгэгч: Neisseria meningitides гэх менингококк нь грам сөрөг, диплококк.

Дамжин тархах зам: Өвчтэй болон эмнэлзүйн балархай хэлбэр, салстын халдвартай хүний хамар залгиураас ялгарах агаарын дуслаар дамжин халдвар тархах бөгөөд бага насны хүүхдүүд илүү өртөмхий байдаг.  

Халдварын үед илрэх шинж тэмдэг

Өвчин огцом өндөр халуурах /38 хэмээс дээш/ толгой өвдөх, бөөлжих, хүзүү хөших, ухаан санаа самуурах, царай цонхийх, цочромтхой болох, татах биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох, бага насны хүүхэд гэнэт чарлаж уйлах, арьсан дээр улаан цусархаг тууралт гарах, 1-ээс доош насны хүүхдэд зулай чинэрэх зэрэг байна. 

 Урьдчилан сэргийлэх:

 Хүн бүр амны хөндий, хоолойгоо цэвэршүүлэх аргад суралцан өглөө, оройд хоолойгоо тогтмол зайлах.

 Витаминаар баялаг илчлэг сайтай хоол хүнс, халуун сүү, аарцыг тогтмол  хэрэглэх.

 Улирлын байдалд тохируулан хувцаслаж, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх.

 Өрөө тасалгаанд агааржуулалтыг 2 цаг тутамд 15 минутаас доошгүй хугацаагаар хийж, чийгтэй цэвэрлэгээг өдөрт 3-4 удаа тогтмол хийж      хэвших.

 ХӨСҮТ-ийн сайн дурын кабинетад хандан, Менингококкт халдварын эсрэг вакцинд хамрагдах.

Хэрэв гэр,орон, сургууль,цэцэрлэгээс менингококкт халдвараар хүн өвчилсөнтохиолдолд:

·         Хавьтагсад Урьдчилан сэргийлэх эмийн 1 удаагийн тунг уух /ХӨСҮТ-ийн Хүлээн авах тасгийн эмчийн хяналтандор/

·         Өрхийн эмчийн хяналтанд 10 хоног байж,дээр дурьдсан шинж  тэмдгүүдээс илэрвэл эмчид яаралтай хандах.

·          Менингококкт халдварын эсрэг вакцинд хамрагдах

·         Гэр бүлийн гишүүд  гэртээ 3-5 хоног гэрээс гарахгүй байж,өрхийн эмчийн бичсэн эмчилгээг зохих журмын дагуу хийх.

Анхааруулга!

Менингококкт халдварын үед маш богино хугацаанд үгдэрч, хүндрэх ба амь нас эрсдэх аюултай тул шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй.