Томуугийн эсрэг идэвхигүйжүүлсэн (GC FLU) вакциныг хэрэглэх заавар

  • Хэвлэх

Тодорхойлолт: 

Томуугийн эсрэг идэвхигүйжүүлсэн (GC FLU) вакцин нь өндөгний үр хөврөлд тарьж өсгөвөрлөсөн томуугийн вирүсийг задалж, идэвхигүйжүүлэн гарган авсан өнгөгүй, бүдэг цайвар өнгөтэй, флаконд савлагдсан шингэн юм. Томуугийн вирусын антигенийг формалдегидээр идэвхигүйжүүлж гарган авсан бөгөөд ДЭМБ-ын зөвлөмж болгосон вакцин юм.

 Вакцины найрлаганд орсон томуугийн вирусын  дэд хэв шинжээр үүсгэгдсэн халдваруудаас сэргийлэх бөгөөд вакциныг хийснээс хойш 14 хоногийн  дотор дархлал тогтох болно.

Тун ба тарих арга:

Вакциныг бугалганы булчинд тарина. Тарих тун:

1.     6 сар-3 хүртэлх насны хүүхдэд 0.25мл-ээр 28 хоногийн зайтай 2 удаа

2.     3 нас ба түүнээс дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдэд 0.5 мл-ээр нэг удаа тарина.

 

Найрлага:

1 мл вакцины агууламж:

Идэвхитэй найрлага:

Цэвэршүүлж идэвхигүйжүүлсэн томуугийн вирүсийн антиген А хүрээ

A/Singapore/GP1908/2015 IVR-180 (H1N1)      …………................................................................30 µg

Цэвэршүүлж идэвхигүйжүүлсэн томуугийн вирүсийн антиген А хүрээ

A/Singapore/INFIMH-16-0019/2016 IVR-186 (H3N2) …….................................................................30 µg

Цэвэршүүлж идэвхигүйжүүлсэн томуугийн вирүсийн антиген В хүрээ

B/Maryland/15/2016 NYMC BX-69A…………………………………………………….………….………..30 µg

Нэмэлтээр натри, кали хлорид, дисодиум гидроген фосфат дигидрат, кали дигидроген фосфат, теомеросал, тарилгын шингэн орсон.

Хэрэглэхэд анхаарах зүйлс:

1.     Эсрэг заалт

Вакцин хийхийн өмнө эмчийн үзлэгт заавал хамруулна. Дараах тохиолдолд уг вакциныг хэрэглэхгүй:

1)     Өмнө нь вакцин хийлгэсний дараа анафилаксын шок илэрч байсан;

2)     Тахианы өндөг, мах, вакцины найрлаганд орсон аль нэг бодист хэт мэдрэг;

3)     Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн;

4)     Өмнө нь томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараа 6 долоо хоногийн дотор Гиллен-Баррын хам шинж илэрч байсан хүмүүст;

5)     Дархлал дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст;

2.     Дархлаажуулалтын дараах урвал, хүндрэл

1)     Улайх, хавдах, өвдөх зэрэг хэсэг газрын болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болох бөгөөд 2-3 өдрийн дараа зовиурууд арилна.  

2)     Ховор тохиолдолд энцефаломиелит, харшлын урвал, анафилактик шок, мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд болох саажилт, невралги, мэдрэлийн тогтолцооны үрэвсэл гэх мэт (Гиллен-Баррын хам шинж гэх мэт) шинж тэмдэгүүд илэрч болно.  

3.     Ерөнхий анхаарах зүйлс

1)     Вакциныг хэрэглэхээс өмнө зөөлөн сэгсэрнэ.

2)     Тарилгын стандартыг баримтлан ажиллана.

3)     Задалсан вакциныг хэрэглэх журам, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж ажиллана. Вакцин задалсан огноо, цаг, минутыг флакон дээр зайлшгүй тэмдэглэнэ.

4)     Вакцин хийлгэж байгаа хүмүүст тарьсан хэсгийг цэвэр байлгах талаар  ховор тохиолдох урвал, хүндрэл илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандах талаар зөвлөх хэрэгтэй.

Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд тарих заавар

Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйд вакцин хийж болно. Вакцин хийхийн өмнө эмчийн үзлэгт хамруулна. ДЭМБ-аас томуугийн эсрэг вакцинжуулах үйл ажиллагаа хэрэгжүүлж буй улс орнуудад жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулахыг зөвлөдөг. Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмслэлтийн аль ч шатандаа томуугийн вакцин хийлгэж болно.

Хадгалалт, тээвэрлэлт, савлагаа

1 флаконд 10 хүн тунгаар савлагдсан. +2-+8 хэмд нарны гэрлээс хамгаалж хадгалж, тээвэрлэнэ. Хөлдөөж болохгүй.

Үйлдвэрлэснээс хойш 12 сар хүчинтэй. Үйлдвэрлэгч: Green Cross Corporation, Korea

 

Эх сурвалж: ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын алба