slide4.jpg
slide9.jpg
334813131_163692639806072_1211834470171739927_n 2.jpg
screenshot 2023-11-07 105140.jpg

 

duudlagiin uzuulelt

 

ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨ

Томуу өвчин гэж юу вэ?

Цочмог эхэлж  38°С орчим халуурах,  ханиалгах,толгой өвдөх,хоолойөвдөх, үе мөч, булчингаар  шархирч өвдөх зэрэг ерөнхий хордлогын  эмнэл зүйн шинжээр илэрч байгаа тохиолдлыг томуу өвчин гэнэ.

Томуу төст өвчин,амьсгалын замын цочмог өвчин  гэж юу вэ?

Томуугаас гадна томуутай төстэй амьсгалын замын цочмог  өвчлөл үүсгэдэг олон төрлийн вирүсүүд байх бөгөөд дараах шинж тэмдгүүдээс доод тал нь 2 шинж тэмдэг илэрсэн бол түүнийг томуу төст өвчин буюу  АЗЦӨ гэнэ. Үүнд:

           Хамрын үрэвсэл(хамар битүүрэх, ус гоожих, нусгайрах)

           Хоолой өвдөх(сөөх, улайх, хөндүүрлэх, идээлэх)

           Ханиалгах (халууралттай/халууралтгүй).

 

Томуу томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин. Халдвар нь амьсгал, агаар дусал, ахуй хавьтлын замаар халдварлана.

Иймээс Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.

Хүйтэн, сэрүүний улиралд тохируулан дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байх

Гэр сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх

Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс хэрэглэх

Гараа савандаж угааж хэвших

Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамрын хөндийг байнга цэвэрлэж байх

Томуу томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших

Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх

Ханиах найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх

Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтад хамрагдах, аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах

Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл гэртээ өөрийгөө тусгаарлах шаардлагатай.

Томуу томуу төст өвчний үед илрэх шинж тэмдэг:

Халуурах

Ханиалгах

Толгой өвдөх

Үе мөч булчингаар өвдөх

Хоолой хөндүүрлэх нус гоожих битүүрэх

Цөөн тохиолдолд бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрнэ.


 

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо , Чин Ван Чагдаржавын гудамж

Утас: Утас: 321811 /Ажлын цагаар/

Факс: Факс: 321811

Гар утас: Түргэн тусламжийн дуудлагын утас: 103, 70120103 /24 цагаар/

Гар утас: Баянзүрх салбар - 70158083

Гар утас: Сонгионохайрхан салбар - 70170103

Гар утас: Хан-Уул салбар - 70040103

Гар утас:  Чингэлтэй салбар - 70121103

Өргөдөл гомдол хүлээн авах утас: 11327485, 70193623 /Хүний нөөцийн алба/

http://www.103.ub.gov.mn