БНХАУ-ын Хуалан үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг хэрэглэх заавар

  • Хэвлэх

Найрлага:

Вакциныг ДЭМБ-ын зөвлөмж болгосон 2017/2018 онд томуугийн эргэлтэнд зонхилж байгаа томуугийн А, Б хүрээний вирүсээс тахианы үр хөврөлд өсгөвөрлөн гарган авсан. Вирүсийг өсгөвөрлөж, идэвхигүйжүүлэн цэвэршүүлж гарган авсан.

Вакцин нь цайвар, цийдмэг өнгөтэй шингэн. 

0.5мл буюу 1 хүн тун вакцины найрлагад: 

A/Мичиган/45/2015(H1N1)pdm09- төст вирус….…………...............15μɡ гемаглютинин

A/Хонг Конг/4801/2014(H3N2)-төст вирус........……...15μɡгемаглютинин B/Brisbane/60/2008- төст вирус…………..…………………….............15μɡ гемаглютинин Нэмэлт бодис:Na2HPO4, NaH2PO4, NaCl

 Тарих тун хэмжээ, хэрэглэх арга:

 Вакциныг 9-өөс дээш насны хүмүүстГарын бугалганы дельтойд (гурван толгойт) булчинд 0.5мл-ээр нэг удаа тарина.Томуугийн AболонB хэв шинжээр үүсгэгдсэн томуу өвчний эсрэг өвөрмөц дархлаажуулалт юм.

 Дархлаажуулалтын дараах урвал, хүндрэл:

 Нийтлэг илэрч болох урвал, хүндрэл:

 1. Вакцин хийлгэсний дараа 24 цагийн дотор халуурах, тарьсан газарт өвдөх, хөндүүрлэх,улайх,хавдах, загатнах зэрэг хэсэг газрын урвал илэрч болно. Эдгээр шинж тэмдгүүд 2-3 хоногийн дотор арилна.

  Ховор илрэх урвал хүндрэл:

 1. Томуугийн шинж тэмдэг болон биеийн ерөнхий байдал хямрах шинжүүд түр зуур илрэх боловч өвөрмөц эмчилгээ хийхгүйгээр арилна.

 2. Өндөр халуурна.

  Маш ховор илрэх урвал хүндрэл:

 1. Анафилактойд дерматит:Дархлаажуулалтын дараа 72 цагийн дотор чонон хөрвөс үүсч болно. Энэ тохиолдолд яаралтай анафилактикийн эсрэг эмчилгээ хийнэ.

 2. Анафилактойд пурпура:Дархлаажуулалтын дараа анафилактойд пурпура үүсэхэд анафиликтикийн эсрэг эмчилгээ (кортизол)-г яаралтай хийнэ.

 3. Анафилаксийн шок:Дархлаажуулалтын дараа 1 цагийн дотор үүсч болно. Энэ үед яаралтай тусламжаар адреналиныг хэрэглэнэ.

  Эсрэг заалт:

 1. Өндөг, формальдегид,Triton X-100, нэмэлт бодис, болон вакцины найрлаганд орсон бусад бодист хэт мэдрэг хүмүүст;

 2. Цочмог өвчин, хүнд явцтай архаг өвчин, халууралт болон архаг өвчний сэдрэлийн үед;

 4. Хяналтгүй эпилепси эсвэл мэдрэлийн тогтолцооны бусад хүнд өвчний үед болон Guillain-Barre-ийнхам шинж бүхий хүмүүст тус тус хэрэглэхийг хориглоно.

 5.Таталт, архаг өвчин, эпилефси, харшлын өгүүлэмжтэй хүнд анхааралтай хийнэ. 

 Анхааруулга:

 1.Вакцин асгарсан, шошго нь баларсан, сэгсэрсний дараа жигд булингар үүсэхгүй байвал хэрэглэхгүй.

 3. Вакциныг задалсан даруйдаа хэрэглэнэ.

 4. Вакциныг шошгон дээрх хүчинтэй хугацаанд хэрэглэнэ.  

 5.Хүнд хэлбэрийн анфилактик урвал өгсөн үед яаралтай тусламжид хэрэглэх адреналиныг бэлэн байлгах хэрэгтэй.

 Вакцин хийлгэсний дараа дор хаяж 30 минут вакцин хийлгэсэн газраа байхыг зөвлөнө. 

 7. Хэрэв иммуноглобулин болон вакцин хийлгэсэн бол уг вакциныг дор хаяж 1 сарын дараа хийнэ. 

 8. Хэрэв дархлал дарангуйлагдсан хүмүүст хянаж буй эмчтэй нь зөвлөлдөж  байж вакцин хийх эсэхийг шийднэ. Дархлал дарангуйлах эмчилгээнд хэрэглэж байгаа бусад эмтэй харилцан зохицох эсэхийг  шийдвэрлэнэ.  10. Вакциныг судсаар тарьж хэрэглэхийг хатуу хориглоно.

 Бусад вакцинтай харилцан үйлчлэл:

 Бусад тарьдаг вакцинтай нэг өдөр зэрэг хийж болох бөгөөд тарих талбайгаа өөр газарт сонгох хэрэгтэй. Дархлаа дарангуйлах эмчилгээ нь томуугийн эсрэг дархлал тогтоцыг бууруулж болно. 

  Хадгалалт:

 Нарны тусгалаас хол, +2- +8°C хэмд хадгалж, тээвэрлэнэ. Хөлдөөж болохгүй.

 Савлагаа:

 Флаконд 0.5мл 1 хүн тунгаар савлагдсан.

 Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд:Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд вакцин хийлгэх эсэхийг эмчид үзүүлж шийдвэрлүүлнэ.

 Үйлдвэрлэгч:HualanBiological BacterinCo.,Ltd. China

 Эх сурвалж : ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын алба

 2017 он