Баяр наадмын үеэр эрүүл мэнддээ анхаар

  • Хэвлэх

http://resource.eagle.mn/www/images/2014/7/1d7a34ccf8034bf68babb8a034248d70/tf8qcpu039fr8natok0q293bg.jpgБаяр наадмын үеэр эрүүл мэнддээ анхаар

Монголчуудын маань өргөн тэмдэглэдэг аль ч баярын үеэр хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл ихээхэн тохиолддог. Тэр дундаа  Үндэсний их баяр наадмын үеэр дээрх өвчлөлүүд улам ихсэхийн дээр наранд цохиулах, хоолны хордлогод орох нь нэмэгдэх хандлагатай байдаг.

 Баяр наадмын үеэр хуушуургүй баярлана гэж төсөөлөхийн аргагүй. Тиймээс ч жил бүр хуушуур эрэлт ихтэй байдагаас зарим аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн наадмын хуушуур зарж ашиг орлого олох нэрийдлээр чанаргүй, дутуу болгосон, адууны махтай ч хонины махтай хэмээн иргэдийг хуурч хуушуураа борлуулах нь элбэг.

Мөн хоолны хордлогоос гадна та бүхэн наранд цохиулахаас сэргийлж нарны малгай, шүхэр хэрэглэх, биедээ байнга авч явах, архи согтууруулах ундааг хэт халуунд болж өгвөл хэрэглэхгүй байх, хэрэглэвэл хэтрүүлэхгүй байх, гарын ариун цэврийг сахиж гар ариутгах шингэн эсвэл нойтон сальфетка авч явах хэрэгтэй.