Өглөөний цайг тогтмол уух нь танд дараах чадваруудыг олгоно

  • Хэвлэх

өглөөний цай зурган илэрцүүд    Та яг одоо ажил, сургуульдаа явах гэж яараад өглөөнийхөө цайгаа уухгүй гарах гэж байгаа юм биш биз? Тэгвэл түр азнаад өглөөний цай уух ямар ач тустайг сонирхоорой.

    Хэрвээ өглөөний цайгаа уусан бол

  •  -  Таны анхаарал төвлөрөх чадвар маш сайн ажиллана
  •  -  Сэтгэн бодох чадвар хурдтай болно
  • - Сурах ажиллах идэвхи сайтай байна
  • - Дасан зохицох чадвар нэмэгдэнэ
  • - Орчны таагүй байдалд эсэргүүцэх чадвар өндөр болно.

Өглөөний цай гэхээр өчигдөр оройн үлдсэн хоолыг халааж идэх биш шүү. Таны зөв хооллолт өглөөний хоолоо тогтмол хэрэглэхээс эхлэхээс гадна эрүүл хоол байх ёстой гэдгийг мартаж болохгүй.

Тэгвэл өглөөний хоол ямар байх ёстой вэ?

  • Сүү цагаан идээ, тараг сүү
  • Үр тариа /хар талх, хөх тариа, бүхэл үрийн гурилын талх, хивэгтэй талх, бүдүүн ширхэгтэй гурилын талх/
  • Цөцгийн тос
  • Жимс хүнсний ногоо
  • Мах, махан бүтээгдэхүүн, өндөг зэрэг бүтээгдэхүүн хэрэглэх нь тохиромжтой.

Та хоногт хэрэглэх хоолны нийт илчлэгээ зуун хувь гэж үзвэл үүний 20-25 хувийг өглөөний хоолноосоо авбал зохино. Тиймээс л “Өглөөний хоолыг өөртөө” гэдэг шүү дээ.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн