Биеийн жингийн индекс
- Нэмэлт мэдээлэл
- Нийтлэгдсэн огноо 2023 оны 1 сарын 2, Даваа гариг, 4:45
Илүүдэл жин, таргалалтыг биеийн жингийн индекс (БЖИ) буюу биеийн өөхний хэмжээгээр үнэлдэг.
БЖИ-ийг томьёогоор тооцоолохдоо тухайн хүний килограммаар илэрхийлсэн биеийн жингийн утгыг метрээр илэрхийлсэн өндрийн квадрат утгад харьцуулж олно.
БЖИ = Жин кг : (Өндөр метр * 2)
Энэхүү томьёогоор бодоход БЖИ 25.0-29.9 байвал илүүдэл жинтэй, 30-аас дээш байвал таргалалттай гэж үзнэ.