Хөхний болон умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг, оношилгоонд хамрагдах иргэд эхлээд өрхийн эмнэлэгтээ хандана... Хэн хамрагдах вэ?

  • Хэвлэх

30-60 насны эмэгтэйчүүд умайн хүзүү болон хөхний хорт хавдрын эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа үнэ төлбөргүй хамрагдана.

ЗОРИЛГО НЬ:

1. Умайн хүзүүний хавдар оношлох

2. Умайн хүзүүний хавдарын урьдал өвчнийг оношлох

3. Умайн хүзүүний үрэвсэл тодорхойлох

4. Умайн хүзүүний папилома вирус илрүүлэх

- ЯМАР ДАРААЛЛААР ҮЗЛЭГТ ХАМРАГДАХ ВЭ?

Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу Хавдрын эрт илрүүлэг, оношилгоонд орох хүсэлтэй хүн өрхийн эмнэлэгтээ хандаж, эхний шатлалын үзлэгтээ орно. Хэрвээ үзлэгээр ямар нэг эрсдэл байгаа гэж эмч үзсэн тохиолдолд лавлагааг дараагийн шатлал руу илгээнэ.

Харин үзлэгээр эрүүл гэсэн оноштой гарсан бол Z гэсэн оноогоор дүгнэгдэж, дараа жил хүртэл зөвлөгөөгөө аваад явна. Урьдчилан сэргийлэх үзлэгийг улсын эмнэлгүүдээс гадна магадлан итгэмжлэл авсан хувийн хэвшлийн эмнэлгүүд ч хийх боломжтой.

- ИРГЭН ТАНД ЗӨВЛӨХӨД

Хорт хавдар бол өнөөдөр гэнэт үүсчихээд маргааш таныг өвтгөдөггүй. Жилд нэг миллиметрээр нэмэгдэж байдаг. Хорт хавдрыг эхний хоёр шатанд илрүүлбэл маш хурдан хугацаанд, бага зардлаар эдгээх боломжтой.

Та шинжилгээндээ идэвхтэй хамрагдаарай