Гулгилт бөөлжилтийн хам шинж

  • Хэвлэх

 

 

Тодорхойлолт: Хоол боловсруулах зам болон ихэвчлэн ходоодонд агуулагдсан зүйлс ам хамраар аяндаа, маш эрчимтэй гадагш хаягдан гарахыг бөөлжилт гэнэ.

Гулгилт нь хөхний сүү ямар нэгэн хүчлэлгүйгээр хэвлийн ханын булчингуудийн мэдэгдэхүйц агшилтгүйгээр гадагшилдгаараа бөөлжилтөөс ялгаатай. Гулгилт нь хүүхдийн биеийн ерөнхий байдал болон хоолны дуршилд нөлөө үзүүлдэггүй.

Нярай болон хөхүүл насны хүүхэд гулгих  их байдаг нь дараахь анатомийн онцлогтой холбоотой.Үүнд кардийн сфинктерийн дутуу хөгжил, ходоодны хөндлөн байрлал, хэвлийн хөндийн өндөр даралт зэрэг болно.

 

Гулгилт үүсэхэд 2 том шалтгаан нөлөөлдөг.

1.     Хэт их хооллох (Хооллож дууссаны дараа хүүхэд бага хэмжээтэй ээдсэн, эсвэл хагас ээдсэн сүүгээр гулгидаг.Энэ үед 1 удаагийн хооллох хугацааг багасгах, эсвэл эхлээд хөхөө саагаад дараа нь хөхүүлэх зэрэг аргуудыг хэрэглэж урьдчилан сэргийлж болно.)

2.     Агаар залгих (Хэт цочромтгой хүүхэд амьдралын 2-3 долоо хоногоос эхлэн үүсэх буюу эсвэл сүү багатай хөх, хөхний сүү садарч гарах, угжны шилийг хэвтээ байрлуулах,хүүхдийн булчингийн ерөнхий сулралын үед үүсэж болдог.)

Агаар залгисан тохиолдолд хооллосны дараа 5-10 минут болоод өөрчлөгдөөгүй сүүгээр гулгих буюу энэ нь гадагшилж буй агаарын чанга дуу чимээтэй хосолдог.Агаар залгилтын үед хооллолтын техникийг хэвийн болгох нь чухал ач холбогдолтой.Энэ үед хүүхдийг зөв амлуулж хөхүүлэх, зөв хооллох 8-10 удаа бага багаар, зөв байрлуулах толгойг 30° өндөрлөх зэрэг арга хэмжээнүүдийг авна.

Хооллосны дараа хүүхдийг 15-20 минутийн турш босоо байрлалд тэвэрнэ.

Бөөлжилтийг

- Анхдагч- ходоод гэдэсний замын хямрал,

- Хоёрдогч- ходоод гэдэсний замын бус хямрал (тархины эмгэгшил, халдварт өвчнүүд бодисын солилцооны хямрал) гэж 2 хуваана.

Ходоод гэдэсний замын хямралыг дотор нь

ü  Үйл ажиллагааны хэлбэр (Ходоод УХСөргөө, УХАхалази, пилориспазм, ХХҮ, хэвлий дүүрэх)

ü  Органик (ходоод гэдэсний замын хөгжлийн гажгууд)

      Ходоод улаан хоолойн сөргөө:   Нярайд улаан хоолой ходоод руу шилжин ордог хэсэгт тод илэрсэн анатомийн сфинктер үүсээгүй байдаг. Губаревийн хавхлагт аппаратны тусламжтайгаар карди хаагддаг. Энэ аппаратанд Гисын өнцөг чухал ач холбогдолтой. Хэрэв энэ өнцөг 90°-аас их болж ирвэл карди хаагдаж чадахгүй бөгөөд  ходоод гэдэсний шилжилтийн дутагдал үүсдэг.

Гол шалтгаанууд: - Хүчилтөрөгч цус дуталт тархины эмгэгшил

-       Ходоод нарийн гэдэсний дайвруудын (гастрин,секретин, холецистокенин) тэнцвэрт бус байдал

-       Хэвлийн болон ходоодны доторхи даралт ихсэх

Эмнэлзүйн шинж тэмдэг: 3 бүлэг шинж тэмдгээр илэрдэг.

1.     Гулгилт бөөлжилт-(Хооллоод хэсэг хугацааны  дараа хүүхэд хэвтээ байдалд байхдаа гулгина.Гулгилт нь олон удаа давтагдана. Хэмжээ бага.)

2.     Улаан хоолойн үрэвслийн шинж тэмдгүүд (эзофагит- энэ үед хүүхэд тайван бус, Сандиферам хам шинж-толгой хүзүүгээрээ өвөрмөц мушгиралдсан хөдөлгөөн хийнэ. Бөөлжсөнд цус илэрч болно.)

3.     Амьсгал хямралын шинж тэмдгүүд (амьсгалаа түгжих, ханиалгах, цацсанаас үүдсэн уушигны үрэвсэл зэргээр илэрч болно.)

Улаан хоолойн ахалази: Интрамураль мэдрэлжүүлэлтийн хямралаас үүдэлтэй кардиаль хэсгийн тогтвортой нарийсалтыг хэлнэ.

Эмнэл зүйд:

·         Хооллолтын үед дөнгөж хөхсөн сүүгээрээ бөөлжинө.

·         Хүүхэд залгихдаа хахаж байгаа юм шиг сэтгэл төрүүлдэг.

·         Давтан хахалтын нөлөөгөөр гуурсан хоолой болон уушгины үрэвслийн шинж тэмдгүүд үүснэ.

·         Биеийн жин муу нэмэгдэнэ.

Пилороспазм: Ходоодыг сунахад саад учруулдаг үүдэвчийн булчингийн агшилт

Эмнэл зүйд:

·         Амьдралын эхний өдрөөс гулгиж эхэлнэ.

·         Хоолны хэмжээ ихсэх тусам бөөлжилт үүснэ.

·         Бөөлжисний хэмжээ их, цөсний хольцгүй, хэмжээ нь хэзээ ч идсэн хоолны хэмжээнээс их байдаггүй.

·         Хүүхэд цочромтгой

·         Биеийн жин бага нэмэгдэнэ.

Гэдэс дүүрэх: (Mеторизм): Шалтгаан:

·         Хооллолт  чанар ба хэмжээгээрээ хүүхдийн насанд тохироогүй.

·         Ферментийн дутагдал

·         Дисбактериоз

Эмнэл зүйд:

·         Хүүхэд тайван бус болох

·         Нойрондоо муудах

·         Хэвлий дүүрэх

·         Хэвлийг тогшиход хэнгэргэн чимээ гарах

·         Гулгина.

Эмчилгээ:

Зөв хооллох

Ферментүүд: панкреатин, фестал, мезимфорте1/2 шахмалаар хооллосны дараа өдөрт 3 удаа

Биобэлдмэл / бифидум, лактобактерин /

Прозерин 0.04-0.08 мг/кг өдөрт 2-3 удаа булчинд

 

2017 о