2015 оны хөрөнгө оруулалтын мэдээлэл

  • Хэвлэх

http://www.today.mn/upload/2015/08/06/5cabdf1df2a9b5488c5759ee3320132a.jpg

2014 онд Нийслэлийн Засаг даргатай Түргэн Тусламжийн салбар пункт барих “Төслийн зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх онцгой эрх           /концесс/-ээр хийсэн гэрээний дагуу 2,6 тэрбумын өртөгтэйгээр Хан-Уулын салбар барилгыг гүйцэтгэгч “Хүрэл-ордон” ХХК барилга угсралтын ажлыг хийж 2015 оны 02 сарын 27-ны дотор улсын комиссоор хүлээн авч үйл ажиллагаагаа явуулж байна.

2015 оны 8 сард Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж  барилгын гүйцэтгэгч “ГЦЦЭ” ХХК –ний шалгаран гэрээ хийж автобаазын дотор гэрэлтүүлэг,хяналтын камерын систем,дотор сантехникийн их засварын ажлыг хийж байна.

    Энэ онд Баянгол Мед ХХК аас 25,729,935 төгрөгийн ЭКГ,ЭХО,Дефибриллятор 3 ширхэг аппаратыг 2015.07.17 ны А-69 нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар хүлээн авсан. Мөн Чоногол ХХК-аас 24,310,000 төгрөгийн ЭКГ-1,Автоклав-1,Дефибриллятор-1, Эмийн шүүгээ-2 аппаратыг 2015.10.16 ны өдрийн А-87 нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар хүлээн авсан. Эдгээр тоног төхөөрөмжийг ажиллагааг шалган хүлээн авч хариуцсан мэргэжилтэн нарт сургалтыг хийн хүлээлгэн өгсөн.Автоклав аппаратыг шинээр нээгдсэн Хан-Уул салбарт суурилуулж ажиллагааг шалган хүлээлгэн өгөв. Хариуцсан мэргэжилтэн нарт сургалтыг хийв.

 Нийт 75 автомашин эмнэлэгийн тусламж үйлчилгээнд явдагаас 55 автомашинд дефибриллятор, амьсгалын аппарат, сорох аппарат, өвчтөний хяналтын монитор гэсэн 4 төрлийн нийт 220 ширхэг тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдож, 20 автомашин зөвхөн хүчилтөрөгчийн баллоноор хагас тоноглогдсон. Энэ нь нийт автомашины 73% нь бүрэн тоноглогдож үлдсэн 27% нь хагас тоноглолтой эмнэлэг үйлчилгээнд явж байна.

Энэхүү тоног төхөөрөмж суурилагдсанаар анхан шатны тусламж үйчилгээ сайжирч эмч нарын газар дээрхи болон эмнэлэг хүртэлх эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар сайжирсан.

      2014 оны эхний 11 сарын байдлаар  бодитоор очиж үзсэн  283108  дуудлага хүлээн авсанаас нийт дуудлагын 15% буюу 42466 дуудлагад нь  тоног төхөөрөмжийг ашиглаж өвчтөнд түргэн тусламжийг шуурхай хүргэсэн.  

       2015 оны эхний 11 сарын байдлаар бодитоор очиж үзсэн  306478  дуудлага хүлээн авсанаас нийт дуудлагын 42% буюу 128721 дуудлагад нь  тоног төхөөрөмжийг ашиглаж өвчтөнд түргэн тусламжийг шуурхай хүргэсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад тоног төхөөрөмжийн ашиглалт нэмэгдсэн байна.

НТТТ