НТТТ-ийн даргын мэндчилгээ

  • Хэвлэх

Өнгөрч буй жилд НТТТ-ийн хамт олон эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай чанартай хүргэхэд чармайн ажиллаж, 311.641 дуудлаганд очиж үйлчилсэн ба 1.359.337км замыг туулсан байна. Үүнээс яаралтай дуудлагын 74.6%-д нь 20 минутын дотор очиж үйлчилсэн. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээнд тоноглогдсон 27 автомашинаар парк шинэчлэлт хийснээр түргэн тусламжийн үйлчилгээний чанар дээшиллээ.

Улиран одож буй морин жилд Нийслэлийн түргэн тусламжийн төв нийслэлийн шилдэг байгууллагаар шалгарсан амжилтаар ирж буй хонь жилээ угтан золгож байна.

Айлчлан ирж буй хонь жилдээ ололт амжилтаа үргэлжлүүлэн Улаанбаатар хотын иргэддээ  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, хүн ардынхаа эрүүл мэндэд  бодитой хувь нэмэр оруулан ажиллах болно. 

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.