- Нэмэлт мэдээлэл
-
Нийтлэгдсэн огноо 2019 оны 7 сарын 5, Баасан гариг, 5:27
НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВИЙН АЛБАН ТУШААЛТАНДГАРГАСАН
06 ДУГААР САРЫН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН
2019 оны 07 дугаар сарын 05
- 2019 оны 06 дугаар сард Засгийн газрын 11-11 төвөөс 16, Засгийн газрын 1800-1200 оператороос 2, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас цахим хэлбэрээр болон утсаар 3, нийт 21 хандалтаар 17 талархал, 4 гомдол ирсэн байна.
Дуудлагын 18 эмч, 2 сувилагч, 9 жолооч, нийт 29 хүнд ирсэн талархлыг байгууллагын талархлын самбар, вэб сайтад байршуулж, эмч, ажилчдад танилцуулан 2 дугаар улирлын ажил дүгнэх үзүүлэлтэнд оруулахаар ажиллаж байна.
Ирсэн талархлыг хуулийн хугацаанд хариу өгч шийдвэрлэн ажилласан.
- 2019 оны 06 дугаар сард Засгийн газрын 11-11 төвөөс 2, 1800-1200 оператораас 2, нийт 4 гомдол ирсэн.
Ирсэн 4 гомдлыг шалгаж үзэхэд 1 гомдол нь Цагдаагийн ерөнхий газрын харьяа Мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй холбоотой тул хамааралгүй гэж үзсэн.
3 гомдол нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй болон утсан харилцаатай холбоотой гомдол байсан. Үүний дагуу салбарын чанарын хурал хийж 1 эмчид чанарын талон сануулж, хугацаат үүрэг даалгавар өгч ажилласан.
2 дугаар улиралд гарсан гомдлын дагуу удирдлагын зөвлөлийн өргөтгөсөн хурал болон чанарын багын хурлаар хэлэлцэн, хугацаат үүрэг даалгавар өгч, мэдлэг мэргэжлээ сайжруулж ажиллахыг анхааруулж, гомдлыг хуулийн хугацаанд хариулж шийдвэрлэсэнбайна.
ЧАНАРЫН АЛБА