Сувилахуйн албаны үйл ажиллагааны мэдээлэл

  • Хэвлэх

Сувилахуй алба нь:  2014 онд ‘’ Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих ’’ жилийн ажлын хүрээнд сувилахуйн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгч тус бүрт жигд хүртээмжтэй хүргэх зорилт тавин сувилагч нарыг үндсэн үйл ажиллагааны 4 багт хуваарилан үйл ажиллагаа явуулж эхэллээ. Үүнд:

             Ёс зүй харилцаа хандлага хариуцсан баг

            Сургалт мэдээлэл хариуцсан баг

            Халдвар хамгааллын дэглэм хариуцсан баг

            Гардан үйлдлийн стандарт, чанар хариуцсан баг эдгээр болно.  

Шинээр ажилд орсон эмч, сувилагч нарыг сувилахуйн сургалт, судалгааны гарын авлага, зөвлөмж, удирдамжаар хангах зорилгоор тарилгын гардан үйлдлээр 2 мегават интерактив CD  гаргасан.

Хичээлийн хөтөлбөрт: Булчин тариа хийх гардан үйлдэл, судас тариа хийх гардан      үйлдэл, дусал тариа хийх гардан үйлдэл, уян зүү тавих гардан үйлдэл тус тус багтсан.