ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ЧАНАР, СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭНД ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ...

  • Хэвлэх

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд яаралтай тусламжийн чанар, стандартын хэрэгжилтэнд үнэлгээ хийлээ.Энэ хүрээнд НЭМГ-ын мэргэжилтэн Ш.Тэгшбаяр, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн орлогч дарга С.Ариунболд, шалгах механик В.Түвшиндэлгэр нар Нийслэлийн аврах 150 дугаар анги дахь эмнэлгийн яаралтай, түргэн тусламжийн бүлэг, тээврийн хэрэгсэл, тусламж, үйлчилгээний чанар, стандартын хэрэгжилтэнд үнэлгээ хийсэн байна.Үнэлгээний дагуу “Түргэн тусламжийн төвийн бүтэц, үйл ажиллагаа” MNS6717:2018 стандарт болон, тусламж, үйлчилгээнд холбогдох тушаал, журмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл зөвлөмж өглөө.