slide4.jpg
slide9.jpg
334813131_163692639806072_1211834470171739927_n 2.jpg
screenshot 2023-11-07 105140.jpg

 

duudlagiin uzuulelt

 

2021 оны 2-р сард ирсэн талархал

Талархал-19 Засгийн газрын 11-11 төвөөс G-210201011

 ЧД-ийн 14 дүгээр хорооны иргэн байна. Нийслэлийн түргэний 103-ийн их эмч Б.Бүрэнжаргал, их эмч Х.Мөнххүрэл, жолооч С.Баянмөнх,  жолооч Н.Пэлжид нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай үйлчилгээтэй миний амь насыг аварсанд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Ажилд нь амжилт амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. Иргэн С.Наранцэцэг.

 Талархал-18 Засгийн газрын 11-11 төвөөс G-210201013

СБД-ийн түргэний эмч А.Батбаяр, жолооч Д.Алтангэрэл  нар нь 2020 оны 01 дүгээр 9-ны өдөр хөнгөн шуурхай үйлчилж миний хүү Батбаярын амь насыг аварлаа. Энэ 2 хүнд маш маш их баярлаж талархснаа үүгээр илэрхийлж байна. Урт насалж удаан жаргаарай.Талархлыг уламжилж өгнө үү. СБД-ийн 7-р хорооны иргэн О.Доржсүрэн.

 Талархал-20 Засгийн газрын 1800-1200 оператороос ирсэн С-210203017

Нийслэлийн Түргэн тусламжийн төв 103-ын эмч Х.Мөнххүрэл, жолооч С.Баянмөнх нарт яаралтай шуурхай үйлчилгээ үзүүлсэнд маш их баярлаж талархсанаа илэрхийлэх гэсэн юм. Ажлын өндөр амжилт хүсье. ЧД-ийн 4-р хорооны иргэн Н.Оюунцэцэг.

 Талархал-21 1800-1200 оператороос ирсэн С-210203018

 103 түргэн тусламжийн эмч Х.Мөнххүрэл, жолооч С.Баянмөнх нарт талархал илэрхийлж байна. Манай нөхөр хүзүүндээ шарх аваад дуудлага өгөхөд түргэн шуурхай ирж яаралтай арга хэмжээ авсны үр дүнд бие нь сайжирсан. Цаашдын ажилд нь амжилт хүсье. ЧД-ийн 16-р хорооны иргэн З.Сарангэрэл.

Талархал-22 Засгийн газрын 11-11 төв G-210204001

Сонгинохайрхан дүүргийн Түргэн тусламжийн төвийн түргэний М.Золбоотөгс эмчид баярласан талархсанаа илэрхийлье. СХД-ийн 17-р хорооны иргэн О.Алтангэрэл

  Талархал-23 Засгийн газрын 11-11 төв G-210209002

 Нийслэлийн түргэний 103-ийн их эмч Г.Алтанчулуун жолооч С.Пүрэвдорж нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай ирж эмнэлэгт хүргэж өгсөнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Ажилд нь амжилт амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. СХД-ийн 24-р хорооны иргэн А.Халиунаа.

 Талархал-24 Засгийн газрын 1800-1200 оператораас С-210210004

 Яаралтай түргэн тусламжийн эмч А.Батбаяр, жолооч Н.Батмөнх, дагалдах эмч С.Эрдэнэтунгалаг нарт баярлан талархаж байна. Миний нөхөрт тусламжийг цаг алдалгүй хүргэж, амь насыг нь аварсанд маш их талархаж байна. БГД-ийн 7-р хорооны иргэн Ц.Ичинхорлоо.

 Талархал-25 Засгийн газрын 1800-1200 оператораас С-210216037

2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ирж түргэн шуурхай үйлчилсэн Чингэлтэй дүүргийн яаралтай түргэн тусламжийн Г.Наранбадрах эмчид талархал илэрхийлж байна. ЧД-ийн 14-р хорооны иргэн Б.Дуламсүрэн.

 Талархал-26 Засгийн газрын 11-11 төв G-210218021

Нийслэлийн түргэний 103-ийн их эмч А.Батбаяр, жолооч Л.Энхжаргал нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай эмнэлэгт хүргэж өгсөнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Ажлын өндөр амжилт амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 13-р хорооны иргэн Н.Цэцэгбал.

 Талархал-27 Засгийн газрын 11-11 төв G-210218007

 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 10.22 минутад нийслэлийн 103-ийн түргэн дуудсан юм. Нийслэлийн түргэний 103-ийн их эмч Б.Даваахүү, жолоочийн нэрийг нь мэдсэнгүй талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай үйлчилгээтэй, харилцаа сайтай, өвчний оношийг тодорхойлж өгсөнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. СБД-ийн 13-р хорооны иргэн Н.Дугар.

 Талархал-28 /96354044 утсаар ирсэн талархал/

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч А.Мандах-Эрдэнэ, жолооч н.Батсүх нарт талархал илэрхийлмээр байна. 80 настай хүнд мөрний мултралыг цаг алдалгүй оруулж өгсөнд баярлалаа. БГД-ийн иргэн н.Норов.

  Талархал-29 Засгийн газрын 1800-1200  оператораас С-210219035

 2021 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүргийн Яаралтай түргэн тусламжийн эмч Г.Наранбадрах болон жолооч Б.Ариунболд нар түргэн шуурхай ирж, ээжид минь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэнд баярлалаа. СБД-ийн 15-р хорооны иргэн А.Ганзориг.

  Талархал-30 Засгийн газрын 11-11 төв G-210222001

 Нийслэлийн түргэний 103-ийн их эмч П.Баясгалан болон жолооч А.Ариунболдод талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай намайг эмнэлэгт хүргэж өгсөнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Ажлын өндөр амжилт амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 21-р хорооны иргэн Д.Эрдэнэ.

  Талархал-31 94051300 утсаар ирсэн талархал

2 дугаар сарын 22-нд шөнө 80 настай хөгшинд дуудлага өгөхөд хүурдан шуурхаөй ирж, тусламж үйлчилгээ үзүүлсэн Чингэлтэй салбарын их эмч Б.Бадрах, жолооч Ё.Насанжаргал нарт маш их баярлалаа. СБД-ийн 16-р хорооны иргэний охин Баттөгс.

 Талархал-32 Засгийн газрын 11-11 төв G-2102230001

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн их эмч Б.Очиргарав, жолооч н.Бадарч нарт талархал илэрхийлмээр байна. Манай ээжид түргэн шуурхай эмнэлгийн тусламж үзүүлсэнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Ажилд нь амжилт амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. СБД-ийн 17-р хорооны иргэн Л.Цэвээнсүрэн.

  Талархал-33 Засгийн газрын 1800-1200 оператораас С-210222021

Нийслэлийн түргэн тусламж төв 103-ын эмч Б.Бадрах, жолооч Ё.Насанжаргал нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай ирж, яаралтай арга хэмжээ авч өгсөнд маш их баярлалаа. СБД-ийн 17-р хорооны иргэн Л.Цэвээнсүрэн.

  Талархал-34 Засгийн газрын 1800-1200 оператораас С-210222017

Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн их эмч Б.Бүрэнжаргал жолооч О.Чулуунбаатар нарт түргэн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлсэнд талархал илэрхийлье. Талархлыг уламжилж өгнө үү. ЧД-ийн 16-р хорооны иргэн Г.Алтанзул.

 Талархал-35 Засгийн газрын 1800-1200 оператораас С-210222012

 Нийслэлийн эрүүл мэндийн газарт: 2021 оны 02 дугаар сарын 21-ний өглөө маш хүнд зүрхний архаг дутмагшил, нойр булчирхайн хурц үрэвсэл гэсэн оноштой түргэн тусламж дуудсан. 103 эмч П.Баясгалан, жолооч А.Ариунболд шуурхай тусламж үйлчилгээ үзүүлж Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр хүргэж өгсөнд баярлалаа. БЗД-ийн 21-р хорооны иргэн Д.Эрдэнэ

Талархал-36 Засгийн газрын 11-11 төв G-2102230001

 Нийслэлийн Түргэн тусламжийн төв 103-ын эмч Б.Мэргэн, жолооч С.Д,Алтанхуяг нар нь түргэн шуурхай үйлчилсэнд талархал дэвшүүлж байна. Ажлын өндөр амжилт хүсье. СБД-ийн 16-р хорооны иргэн О.Билгүүн.

  Талархал-37 Засгийн газрын 11-11 төв G-210223010

 Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн их эмч Х.Мөнххүрэл, жолооч С.Баянмөнх нарт талархал илэрхийлмээр байна. Манай аавын бие муудаад түргэн шуурхай ирж эмнэлэгт хүргэж өгч амийг нь аварсанд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Ажлын өндөр амжилт амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. ЧД-ийн 17-р хорооны иргэн Р.Гэрэлмаа.

 Талархал-38, 99246106  утсаар ирсэн талархал

2 дугаар сарын 24-нд Сонгинохайрхан дүүргийн Нарангийн голд дуудлага  өгөхөд хүүхдэд минь сайн зөвлөгөө өгсөн их эмч Ч.Эрдэнэбатад баярлалаа. Сонгинохайрхан дүүргийн иргэн  Цэвэлмаа.

  Талархал-39, Засгийн газрын 1800-1200 оператораас С-210225003

 2021 оны 02 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төв 103-т хандан дуудлага дуудхад ирсэн эмч Э.Бадрах, жолооч н.Наранбаатар нарт түргэн шуурхай үйлчилсэнд талархал илэрхийлж байна. Ажлын амжилт хүсье. СБД-ийн 18-р хорооны иргэн Ц.Мягмар.

Талархал-40, Засгийн газрын 1800-1200 оператораас С-210225013

 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр миний ээжийн бие өвдөж, яаралтай түргэн тусламж дуудсан ба эмч Но.Хулан ирж үзэж, зөвлөгөө өгсөн. Зөвлөгөөг маш сайхан сайхан сэтгэл гарган ажиллаж байгаад маш их талархаж байна. Цаашдын ажилднь амжилт хүсье. ЧД-ийн 18-р хорооны иргэн Э.Мөнхжаргал.

Талархал-40, Засгийн газрын 1800-1200 оператораас С-210225013

БЗД-ийн яаралтай түргэн тусламжийн төвийн 1 дүгээр ээлжийн их эмч А.Хандсүрэн, их эмч Т.Мөнхзул, жолооч Б.Уламбаяр нарт талархал илэрхийлмээр байна. Манай эмээ ходоодны дурангийн хагалгаанд орсон юм. Түргэн шуурхай ирж яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгсөнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Я.Дуламын гэр бүлээс. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 27-р хорооны иргэн Э.Уянга.

ЭМТҮЧАБ-ын алба

 

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо , Чин Ван Чагдаржавын гудамж

Утас: Утас: 321811 /Ажлын цагаар/

Факс: Факс: 321811

Гар утас: Түргэн тусламжийн дуудлагын утас: 103, 70120103 /24 цагаар/

Гар утас: Баянзүрх салбар - 70158083

Гар утас: Сонгионохайрхан салбар - 70170103

Гар утас: Хан-Уул салбар - 70040103

Гар утас:  Чингэлтэй салбар - 70121103

Өргөдөл гомдол хүлээн авах утас: 11327485, 70193623 /Хүний нөөцийн алба/

http://www.103.ub.gov.mn