2021 оны 3-р сард ирсэн талархал

  • Хэвлэх

Талархал №42 (Засгийн газрын 11-11 төвөөс G-210301002)

Нийслэлийн түргэний 103-ийн их эмч Г.Энхжин, жолооч Н.Оюунболд нарт талархал илэрхийлмээр байна. Манай дүү 2 дугаар сарын 25-ны орой 21.00 цагт даралт нь унаад түргэн дуудсан юм. Түргэн шуурхай ирж арга хэмжээ авч Баянгол дүүргийн эрүүл мэндийн 7 дугаар төвд хүргэж өгсөнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Ажлын өндөр амжилт амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БГД-ийн 12-р хорооны иргэн Д.Үдбалмай.

Талархал №43 (1800-1200 оператораас С-210301004)

2021 оны 02 дугаар сарын 22-ний өдөр хүүхдийн бие өвдөн Нийслэлийн түргэн тусламжийн 103 дугаарт хандан дуудлага дуудахад түргэн шуурхай үйлчилсэн оператор эмч Но.Хулан, эмч А.Золжаргал нарт талархал илэрхийлж байна. Хүүхдийн маань бие одоо сайжирсан байгаа. Ажлын амжилт хүсье. ЧД-ийн 10-р хорооны иргэн Г.Баяндэлгэр.

 Талархал №44 (1800-1200 оператораас С-210302012)

ЧД-ийн түргэн тусламжийн эмч Х.Мөнххүрэл, жолооч О.Чулуунбаатарт талархал илэрхийлье. Манай нөхрийн бие муудахад яаралтай ирж үзэж зөвлөгөө өгч тусламж үзүүлсэнд маш их баярлалаа. ЧД-ийн 12-р хорооны иргэн Ц.Март.

Талархал №45 (Засгийн газрын 11-11 төвөөс G-210226005)

Сүхбаатар дүүргийн түргэний их эмч Д.Мэргэн, жолооч Алтанхуяг нарт баярласан талархсанаа илэрхийлье. СБД-ийн 15-р хорооны иргэн П.Азжаргал.

Талархал №48 (1800-1200 оператораас С-210303006)

2021 оны 03 дугаар сарын 02-нд миний бие муудаад зүрх зогсохын алдад ЧД-ийн түргэн тусламжийн эмч Х.Мөнххүрэл, н.Баянмөнх гэх жолоочийн хамтаар ирж яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж амийг минь аварсанд талархаж байна. Ажлын амжилт хүсье. ЧД-ийн 17-р хорооны иргэн М.Мөнхсайхан.

Талархал №47 (1800-1200 оператораас С-210303003)

Нийслэлийн Түргэн тусламжийн төвд: ЧД-ийн 19-р хорооны иргэн байна. Манай ээж зүрхний шигдээстэй хүн байгаа юм.2-р сарын 27-ноос 28-ны шилжих шөнө 103 дуудаж үйлчлүүлсэн. 10 минутын дотор хурдан шуурхай ирж үйлчилсэн. 3-р ээлжийн эмч Б.Бүрэнжаргал, жолооч н.Батсүх нарт баярлаж талархсанаа гэр бүл, хамаатан садангаас нь илэрхийлж байна. Ажлын өндөр амжилт хүсье. ЧД-ийн 19-р хорооны иргэн Т.Отгонцэцэг.

Талархал №46 (Засгийн газрын 11-11 төвөөс G-210303002)

2021 оны 2 дугаар сарын 27-ны өдөр түргэн дуудсан юм. Нийслэлийн түргэний 103-ийн их эмч н.Амаржаргал, жолооч н.Пүрэвдорж нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай ирж арга хэмжээ авч зөвлөгөө өгсөнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Ажлын өндөр амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. СХД-ийн 2-р хорооны иргэн Ю.Цэрэндолгор.

Талархал №49 (Засгийн газрын 11-11 төвөөс G-210302007)

Нийслэлийн түргэний 103-ийн их эмч Б.Очиргарав, жолооч нэрийг нь мэдэхгүй байна. Энэ хүмүүст талархал илэрхийлмээр байна. Манайх 85 настай эмээ байдаг юм түргэн шуурхай ирж зөвлөгөө өгсөнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Ажлын өндөр амжилт амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. СБД-ийн 3-р хорооны иргэн Ж.Балжир.

Талархал №50 (1800-1200 оператораас С-210302025)

Нийслэлийн Түргэн тусламжийн төв 103-ын эмч Х.Мөнххүрэл, жолооч С.Баянмөнх нарт яаралтай шуурхай үйлчилгээ үзүүлсэнд маш их баярлаж талархсанаа илэрхийлэх гэсэн юм. Ажлын өндөр амжилт хүсье. ЧД-ийн 15-р хорооны иргэн У.Пүрэвхүү.

Талархал №51 (1800-1200 оператораас С-210302003)

БЗД-н Түргэн тусламжийн Б.Одгэрэл ахлагчтай Ч.Анхтуяа сувилагч Н.Эрдэнэцэцэг нарт яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлдэгт талархал илэрхийлж байна. Ажлын өндөр амжилт хүсье. БЗД-ийн 2-р хорооны иргэн С.Буянтогтох.

Талархал №52 (Засгийн газрын 11-11 төвөөс G-210226008)

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн их эмч П.Баясгалан, жолооч Ж.Сүхсайхан нарт талархал илэрхийлмээр байна. Манай дүү ассамтай юм түргэн шуурхай ирж арга хэмжээ авч өгсөнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Ажлын өндөр амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 27-р хорооны иргэн Г.Оюун.

Талархал №53 (Эрүүл мэндийн салбарынхны нэгдсэн фэйс группэд)

Сайн байна уу, 103-ын Б.Бадрах эмчид талархал илэрхийлээд өгөөрэй. Аав маань зүрхний хурц дутагдалд орж, пульс 20 болж сатураци унаж хөхөрч татахад амилуулах тусламжийг үнэхээр л мундаг үзүүлж, амийг нь аварлаа. Дүгэржав гуйн гэрээс. Групп дээр пост ордоггүй юм байна. 2021 оны 02-р сарын 23-ны 11:53 минутад.

Талархал №54 (1800-1200 оператораас С-210309011)

БЗД-ийн 8-р хороо, Баганат-Өргөө 406-66 тоотод 3 сарын 6-нд түргэн дуудахад Э.Уянга эмч ирээд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж эмнэлгийн тусламж үзүүлсэн. Маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. БЗД-ийн 8-р хорооны иргэн Б.Буянжаргал.

Талархал №55 (Засгийн газрын 11-11 төвөөс G-210310002)

Нийслэлийн түргэний 103-ийн их эмч Г.Энхжин, жолооч Р.Хүрэлбаатар нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай ирж таталт өгсөн хүнд зөвлөгөө өгөөд арга хэмжээ авч өгсөнд баярлалаа ажлын өндөр амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. СБД-ийн 6-р хорооны иргэн Д.Цэвээн.

Талархал №56 (1800-1200 оператораас С-210312028)

ЧД-ийн нэгдсэн төвийн эмнэлгийн 3-р ээлжийн Их эмч Б.Бүрэнжаргал жолооч С, Д.Алтанхуяг нар, гэр бүлээрэй угаардчихсан байхад, эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үзүүлж амь нас аварсанд баярласан талархсанаа илэрхийлье. СБД-ийн 15-р хорооны иргэн А.Үүрийнтуяа.

Талархал №57 (Засгийн газрын 11-11 төвөөс G-210312002)

Нийслэлийн түргэн тусламжийн 103-ийн сувилагч У.Булганцэцэг, В.Баярболд, Г.Болормаа, Б.Алтанцэцэг, Д.Соёл-Эрдэнэ, Я.Бадамцэрэн, Б.Саруул нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай ирж зөвлөгөө өгөөд явсанд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Манай дүү саажилттай юм, энэ хамт олонд ажлын өндөр амжилт амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. СХД-ийн 27-р хорооны иргэн Н.Пүрэвдорж.

Талархал №58 (1800-1200 оператораас С-210315015)

СБД-ийн 12-р хороо, Хангайн гудамжинд оршин суух ахын минь бие муудаж яаралтай түргэн тусламжийн 103 утасны дугаарт дуудлага өгсөн юм. Эмч Н.Золжаргал, жолооч Н.Банзрагчсандуу нар цаг алдалгүй ирж, түргэн тусламжийг үзүүлсэн тул маш их талархаж байна. Цаашдын ажилд нь амжилт хүсье. ЧД-ийн 8-р хорооны иргэн Д.Нямбаяр.

Талархал №59 (1800-1200 оператораас С-210316010)

Яаралтай түргэн тусламжийн эмч В.Ганболор, жолооч Ш.Очирсүх нар өчигдөр цаг алдалгүй ирж, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлсэнд талархаж байна. Уламжилж өгнө үү. БЗД-ийн 5-р хорооны иргэн К.Андрей.

Талархал №60 (99944597 дугаараас ирсэн)

БЗД-ийн дүүрэг хариуцсан депутат хүн байна. Баянзүрх салбарын 103-ын их эмч Э.Одгэрэл эмчид талархал илэрхийлмээр байна. Шуурхай ирж нарийн мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгч, мэдрэлийн эмчид үзүүлэхэд эмчилгээ зөвлөгөө таарч, биеийн байдал сайжирсанд баярлалаа. БЗД-ийн 23-р хорооны иргэн н.Оюунбилэг.

Талархал №61 (1800-1200 оператораас С-210301004)

Чингэлтэй дүүргийн 103-ын эмч А.Дэлгэрдалай, жолооч П.Наранбаатар, эмч Энхжаргал, сувилагч н.Долгорсүрэн нарт баярласан талархсанаа илэрхийлье. ЧД-ийн 14-р хорооны иргэн Б.Мандухай.

Талархал №62 (ЗГ-ын 11-11 төвөөс G-210323004)

Нийслэлийн түргэн тусламжийн 103-ийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар ээлжийн их эмч Б.Бүрэнжаргал, жолооч Э.Батсайхан нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай ирж эмнэлэгт хүргэж өгсөнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Ажлын өндөр амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү.ЧД-ийн 15-р хрооны иргэн З.Сүхээ.

Талархал №63 (1800-1200 оператораас С-210324039)

Өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдөр иргэн Д.Ачиймаа миний хүүгийн бие гэнэт муудаж түргэн тусламжийн 103 дугаарт холбогдон түргэн дуудсан. Тухайн дуудлагын дагуу ирсэн түргэн тусламжийн баг маш түргэн шуурхай ирж эмнэлгийн тусламж үзүүлэн хүүгийн минь алтан амийг аварсан. Иймд тус өдөр ээлжтэй байсан эмч Б.Бадрах, жолооч Д.Мэгзэр нарт талархлаа илэрхийлж байна. ЧД-ийн 17-р хорооны иргэн Д.Ачиймаа.

Талархал №64 (ЗГ-ын 11-11 төвөөс G-210325003)

Нийслэлийн Түргэн тусламжийн 103-ын их эмч Г.Энхжин, жолооч А.Болдбаяр нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай ирж дүүргийн эмнэлэгт хүргэж өгсөнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Ажлын өндөр амжилт амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БГД-ийн 25-р хорооны иргэн З.Болор-Эрдэнэ.

Талархал №65 (1800-1200 оператораас С-210325009)

Хүүхэд халуурч бөөлжиж байсан учраас 103 дугаарт залгахад БЗД-ийн түргэн тусламжийн оператортай холбож өгсөн. БЗД-ийн Түргэний тасгийн оператор Н.Эрдэнэцэцэг нь мэдээллээ бүрэн өгч, сайхан үйлчилсэнд баярлаж байна. Өгсөн зөвлөгөөний дагуу эмчилгээ хийж хүүхэд минь халуурч, бөөлжихөө больсон. БЗД-ийн 13-р хорооны иргэн С.Гантөмөр.

Талархал №66 (ЗГ-ын 11-11 төвөөс G-210324002)

Нийслэлийн түргэн тусламжийн 103-н Чингэлтэй дүүргийн их эмч, оператор Но.Хуланд талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай үйлчилсэнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Ажлын өндөр амжилт амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. ЧД-ийн 19-р хорооны иргэн О.Наранхүү.

Талархал №67 (1800-1200 оператораас С-210317031)

Яаралтай түргэн тусламжийн 1-р ээлжийн эмч Ш.Насанбат, жолооч Д.Мэгзэр манайд 03-р сарын 15-ны өдөр манайд дуудлагаар ирж манай аавд минь түргэн шуурхай үйлчилгээ үзүүлсэнд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. ХУД-ийн 21-р хорооны иргэн Н.Мөнхзаяа.

Талархал №68 (ЗГ-ын 11-11 төвөөс G-210325006)

Хан-Уул дүүргийн түргэн тусламжийн их эмч Л.Золбоо, жолооч В.Гантөмөр нарт баярласан талархсанаа илэрхийлье. Ажлын амжилт хүсье. СБД-ийн 6-р хорооны иргэн С.Лувсанхүү.

Талархал №68 (ЗГ-ын 11-11 төвөөс G-210325006)

Нийслэлийн Түргэн тусламжийн 103-ийн эмч А.Батбаяр, их эмч П.Өлзийсайхан, жолооч С.Цогтгэрэл нарт талархал илэрхийлмээр байна. Манай хүүхэд дээшээ доошоо гүйлгээд 03 дугаар сарын 22-нд түргэн дуудсан юм. Түргэн шуурхай ирж арга хэмжээ аваад БГД-ийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хүлээн авах тасаг болон БГД-ийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн хамт олонд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Манай хүү одоо хэвтэж эмчлүүлж байгаа юм. Ажлын өндөр амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БГД-ийн 19-р хорооны иргэн Д.Галсандондог.

Талархал №70 (89952747 дугаараас ирсэн)

Гурав дугаар сарын 25-ны шөнө эгчийн маань бие муудаж түргэн дуудахад их эмч В.Цэрэнхүү, жолоочийн хамт шуурхай ирж тусламж үзүүлэн “Хүрээ” амаржих газарт цаг алдалгүй ирж амь насыг аварсанд маш их баярлалаа. БЗД-ийн 9-р хорооны иргэн дүү Мөнхзулаас.

Талархал №71 (89285276 дугаараас ирсэн)

Түргэн тусламжийн эмч Ч.Эрдэнэбат, жолооч н.Амарбаясгалан нарт талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье. СХД-ийн 22-р хорооны иргэн Амаржаргал.

Талархал №72 (ЗГ-ын 11-11 төвөөс G-210329007)

Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн их эмч Н.Оюунбилэг, жолооч Н.Д.Галбадрах нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай ирж арга хэмжээ авч дүүгийн маань амийг аварсанд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Ажлын өндөр амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. СХД-ийн 6-р хорооны иргэн Ж.Номинцацрал.

ЭМТҮЧАБ-ын алба