ХБНГУ-ын Элчин сайд Ноён Ёорн Розенберг, Дэд тэргүүн бөгөөд Элчин зөвлөх Др.Михаэль Фернау нар Төслийн удирдагч Ноён Валтер Попп, НТТТ-ийн захирал Ц.Пүрэвдашыг хүлээн авч уулзлаа.

  • Хэвлэх

Холбооний Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайд Ноён Ёорн Розенберг, Дэд тэргүүн бөгөөд Элчин зөвлөх Др.Михаэль Фернау нар Төслийн удирдагч Ноён Валтер Попп, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдашыг хүлээн авч уулзлаа.

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Улаанбаатар хот болон ХБНГУ-ын Эссэн хотууд 2010 онд хэлэлцээр байгуулж, хамтран ажиллаж эхэлсэн. Уг хэлэлцээрийн хүрээнд Монголын эрүүл мэндийн байгууллагаас 130 гаруй эмч, сувилагч Герман улсыг зорьж ажлын туршлага солилцсон. Мөн жилдээ 4-5 удаа Герман эмч, сувилагчид Монголд ирж зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгааг уулзалтаар талууд онцлон ярилцлаа.
Холбооний Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайд Ноён Ёорн Розенберг "Хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлууд жил ирэх тусам өргөжин тэлж байгаад баяртай байна. Мөн хамтын ажиллагааг өргөжүүлэн дэмжиж ажиллах болно гэж онцлон хэллээ.