Тамхинаас гарах яагаад хэцүү байдаг вэ?

  • Хэвлэх

Тамхинаас гарах нь хэцүү байдаг учир нь никотин гэдэг бодис нь тамхи сорох үед уушгинд ороод цусны урсгалаар бие махбодоор тархаж биед өвөрмөц, өөр мэдрэмж төрүүлдэг. Нэг үгээр никотин нь сэргээш юм. Никотин нь тархины үйл ажиллагааг эрчимжүүлж, бөөрний дээд булчирхайд нөлөөлснөөр адреналин гэдэг даавын ялгаралтыг ихэсгэдэг.


Уг даавар нь биед хуримтлагдах глюкозын хэмжээг ихэсгэснээр артерын даралт ихдэж, амьсгал түргсэж, зүрхний цохилт түргэснэ. Түүнчлэн никотин нь нойр булчирхайгаас ялгарах инсулин дааврын ялгаралтыг багасгадаг учир тамхи татдаг хүний цусан дахь сахарын хэмжээ үргэлж их байдаг юм байна. Мөн нейротрансмитер болох допаминыг ихээр ялгаруулснаар биед таатай сайхан мэдрэмж төрүүлдэг. Ингэсээр бие махбод никотинд дасал болсноор улам илүүгээр шаарддаг. Иймээс ч тамхийг удаан хугацаагаар татсан хүмүүс дөнгөж эхлэн татаж байгаа хүмүүсээс илүүгээр шаарддаг болдог байна.