slide4.jpg
slide9.jpg
334813131_163692639806072_1211834470171739927_n 2.jpg
screenshot 2023-11-07 105140.jpg

 

duudlagiin uzuulelt

 

Арьсны янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд

Өнгөц мөөгөнцрийн халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

 1.Мөөгөнцөр нь арьсны дулаан чийглэг газар өсч үрждэг тул арьсны нугалаас, цавь, суга, хурууны салааны завсрыг хуурай байлгах нь халдвар авахаас сэргийлдэг. Мөн хуурай цацлага хэрэглэж байх нь бас тустай.

2.Усан сан болон нийтийн ариун цэвэр, халуун усны газар нойтон шалан дээгүүр хөл нүцгэн явахгүй байх

3.  Хувийн алчуур, сам, бие угаагчаа бусадтай хуваан хэрэглэхгүй байх

4.Нейлон оймс, битүү гутал удаан өмсөх нь таны хөлийг чийглэг болгодог бол даавуун оймс нь хөлс сайн шингээдэг, хэт их хөлөрдөг хөлтэй бол хуруугаа ил гаргасан шаахай ээлжилж өмсөж байх

5.  Чийг татдаг гутал өмсөхөөс зайлсхийх.

 

Кандидоз гэж юу вэ?

Цавь салтаа, суга арьсны нугалаастай чийглэг хэсгүүдэд ихэвчлэн хөрөнгө мөөгөнцрийн халдвар тохиолдоно. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн үтрээний мөөгөнцөрт өвчин үүсгэх нэг шалтгаан болдог. Мөн чихрийн шижинтэй хүмүүст нийтлэг тохиолдох ба загатнаа бүхий улаан болон цайвар толбууд гардаг.

Тавхайн мөөгөнцөрт өвчин гэж юу вэ?

Хөлний мөөгөнцөрт өвчин нь хамгийн элбэг тохиолдох арьсны мөөгөнцрийн халдварт өвчин юм. Хөлийн хурууны салаа улаар их хэмжээний хайрс хогжруу үүсч загатнан жижиг цэврүүнүүд гардаг. Энэ халдвар нь цаашдаа хөлийн хумс руу тархдаг.

Дерматофит гэж юу вэ

Дерматофит гэдэг нэршил нь арьсны өнгөц мөөгөнцрийн халдвар бөгөөд дугуй хэлбэртэй улаан өнгийн хогжруутай толбонууд гардаг.

Биен дээр гарсан бол Tinea corporis, цавинд гарвал Tinea cruris, хуйханд гарсан бол Tinea capitis гэх ба хүүхдэд голдуу тохиолдох ба үс уналтын нэг шалтгаан болдог.

Олон өнгөт үлд гэж юу вэ?

Олон өнгөт үлд буюу “panau” арьсны өнгөц мөөгөнцрийн халдвар юм. Tinea versicolor буюу Pityriasis versicolor гэж Анагаах ухаанд нэрлэдэг. Энэ нь ихэвчлэн насанд хүрэгчдэд мөр цээж хүзүү нүүрэн дээгүүр цагаан, ягаан эсвэл бор толбон тууралтууд гарч хайрсжин загатнана. Хэт их хөлрөх нь өвчин даамжрах нөхцөл болдог.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо , Чин Ван Чагдаржавын гудамж

Утас: Утас: 321811 /Ажлын цагаар/

Факс: Факс: 321811

Гар утас: Түргэн тусламжийн дуудлагын утас: 103, 70120103 /24 цагаар/

Гар утас: Баянзүрх салбар - 70158083

Гар утас: Сонгионохайрхан салбар - 70170103

Гар утас: Хан-Уул салбар - 70040103

Гар утас:  Чингэлтэй салбар - 70121103

Өргөдөл гомдол хүлээн авах утас: 11327485, 70193623 /Хүний нөөцийн алба/

http://www.103.ub.gov.mn