slide4.jpg
slide9.jpg
334813131_163692639806072_1211834470171739927_n 2.jpg
screenshot 2023-11-07 105140.jpg

 

duudlagiin uzuulelt

 

Шинэ жилийн баярны өдрүүдэд өгөх зөвлөмж.

Шинэ жилийн баярын үер хувь хүн, албан байгууллагууд олон хүн цугларсан хүлээн авалтыг ресторан болон бусад нийтийн хоолны газарт  тэмдэглэдэг. Энэ баярын өдрүүдэд  хоолны хордлого, томуу, осол гэмтэлийн улмаас эмнэлгийн ачаалал ихэсдэг. 

Иймд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Архи, дарснаас татгалзах,

Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх.

Хоол ундыг тохируулан хэрэглэх.

Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуугаас сэргийлэх.

 

Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд  илүү анхаарал хандуулах.

Гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авах.

Агаарын бохирдолоос хамгаалж өглөө оройд гадагшаа гарах бол амны хаалт хийх.

Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө  гараа сайтар угааж байх.

Хол замд явах бол унааны бэлтгэл, найдвартай байдлыг хангах.

Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол та  яаралтай 103, 102  дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх.

ХООЛНЫ ХОРДЛОГООС СЭРГИЙЛЬЕ.

 

 Хоолны хордлого  гарахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь хоол хүнсний зүйлийг бэлтгэх, болгох, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага алдагдах явдал юм..

 

 Хоолны  хордлогын үед илрэх шинж тэмдэг:

Хоолны хордлогоор өвчилсөн хүнд ходоод гэдэсний хямралын шинж болох суулгах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, халуурах толгой өвдөх,  ядрах,  өтгөн цус, цусны судал, залхагтай гарах,   ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх гэх мэт.  

.

Хэрэв та өвчилсөн шалтгаанаа хүнснээс болсон гэж үзвэл доорх арга  хэмжээг авна уу.

Ø  Яаралтай эмчид хандах: Ялангуяа шинж тэмдгүүд арилахгүй удаан үргэлжилж, хүндрэх шинж (цустай суулгах, ихээр дотор муухайрах, бөөлжих, өндөр халуурах г.м/) илэрвэл эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Өвчлөх эрсдэл өндөртэй бүлгийн хүн ам (жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдүүд, ахмад настан, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс) өвчилсөн тохиолдолд эмчид нэн даруй хандах шаардлагатай.

Ø  Хэрэв өвчлөл үүсгэсэн гэж сэжиглэж буй хоол хүнсний зүйлийг олон хүн цугларсан хүлээн авалт, ресторан болон бусад нийтийн хоолны газарт хэрэглэсэн, эсвэл дэлгүүрээс худалдаж авсан бол орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй.

Хоолны хордлогоос  сэргийлэх талаар  дараах  зөвлөмж өгч байна.

Хүнсний үйлдвэр, хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газрууд зэрэг хоол хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хэрэгжүүлэхээс гадна хоол хүнсийг гэрийн нөхцөлд бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэхэд дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна.

Ø  Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт,  хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл сайн дэлгүүрээс сонгох

Ø  Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах

Ø  Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас авах

Ø  Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос доош цаг хадгалах

Ø  Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө,бие зассаны дараа гараа угаах          

Ø  Жимс, ногоог угааж, бүлээн усаар зайлж хэрэглэх

Ø  \Хоол, хүнсийг чанахдаахамгийн гүн хэсэгт +90 хэмээс багагүй, 30минутаас доошгүй хугацаагаар сайтар болгожхэрэглэх

    

  Худалдаа үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэд нь:

Ø  Худалдаа, үйлчилгээ явуулах мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл,  эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийлгэх.

Ø  Чанар аюулгүй байдлын шаардлага хангасан шинжилгээний бичигтэй, чанар аюулгүй байдалд өөрчлөлт ороогүй /гадны хольцгүй, тунадас үүсээгүй, амт, үнэр өнгө өөрчлөлт өгөөгүй, хий үүсээгүй/ бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх.

Ø  Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, худалдаалах нөхцөлийг бүрдүүлж, хөргөх төхөөрөмж, бусад шаардлагатай тоног төхөөрөмж, сав суулгаар хангагдсан байх.

Ø  Гар угаах нөхцлийг бүрдүүлэх, гар халдваргүйтгэх санитол, нойтон сальфеткаар хангагдсан байх.

Ø  Орчны эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах, хоолны үлдэгдэл, хог хаягдалыг тухай бүрд нь зайлуулах, таглаатай зориулалтын хогын савыг хэрэглэх.

Ø  Шинээр бэлтгэсэн хоолыг 3-аас дээшгүй цаг байлгаж үйлчлүүлэгчдэд борлуулах.

Ø  Бэлэн болсон хоол, зууш хүнсний бүтээгдэхүүнээс дээж авах хөргөгчийг бэлэн байлгаж, дээжийг +6+8 хэмд хадгалж, 48 цагийн дараа устгаж тэмдэглэл хөтлөх.

 

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо , Чин Ван Чагдаржавын гудамж

Утас: Утас: 321811 /Ажлын цагаар/

Факс: Факс: 321811

Гар утас: Түргэн тусламжийн дуудлагын утас: 103, 70120103 /24 цагаар/

Гар утас: Баянзүрх салбар - 70158083

Гар утас: Сонгионохайрхан салбар - 70170103

Гар утас: Хан-Уул салбар - 70040103

Гар утас:  Чингэлтэй салбар - 70121103

Өргөдөл гомдол хүлээн авах утас: 11327485, 70193623 /Хүний нөөцийн алба/

http://www.103.ub.gov.mn