slide4.jpg
slide9.jpg
334813131_163692639806072_1211834470171739927_n 2.jpg
screenshot 2023-11-07 105140.jpg

 

duudlagiin uzuulelt

 

Явган алхах нь таны эрүүл мэндэд ач тустай

алхах зурган илэрцүүдӨнөөгийн бидний завгүй, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн буй амьдралын хэв маяг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Хөдөлгөөний хомсдлоос таргалалтаас эхлээд олон өвчинд өртөх магадлал өндөрсдөг.

Таргалалтын улмаас артерийн даралт ихсэлт, тархинд цус харвалт, зүрхний шигдээс зэрэг зүрх судасны өвчин, чихрийн шижин хэв шинж 2, хорт хавдар, үе мөчний өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг.

Эдгээр өвчний эмчилгээний зардал өндөр байдаг төдийгүй өвдсөний дараа хөдөлмөрийн чадвар алдагдах магадлал өндөр байдаг учраас таргалалт нь хамгийн их хор уршигтай өвчинд тооцогддог.

 

Тэгвэл хүн бүр эрүүл байхын тулд долоо хоногт 5-аас доошгүй өдөр, 30 минут ба түүнээс дээш хугацаагаар дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн хийх эсвэл өдөрт 10000 алхам алхах хэрэгтэй аж.

Мөн долоо хоногт гурав ба түүнээс доошгүй өдөр, доод тал нь 30 минут хүртэл нэлээд эрчимтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй аж.

10 мянган алхам нь дунджаар 5 км газар алхана гэсэн үг юм. Ойролцоогоор 10 мянган алхам хийхэд хүний бие 300 килокалори буюу эрч хүчийг ялгаруулдаг байна. Энэ нь насанд хүрсэн хүний нэг өдөрт авах энергитэй тэнцдэг аж.

Сонирхуулахад 1960 онд Японы судлаач доктор Юүширо Хатано хүн өдөрт дунджаар 10 мянган алхам алхах нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой болохыг тогтоожээ.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн



Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо , Чин Ван Чагдаржавын гудамж

Утас: Утас: 321811 /Ажлын цагаар/

Факс: Факс: 321811

Гар утас: Түргэн тусламжийн дуудлагын утас: 103, 70120103 /24 цагаар/

Гар утас: Баянзүрх салбар - 70158083

Гар утас: Сонгионохайрхан салбар - 70170103

Гар утас: Хан-Уул салбар - 70040103

Гар утас:  Чингэлтэй салбар - 70121103

Өргөдөл гомдол хүлээн авах утас: 11327485, 70193623 /Хүний нөөцийн алба/

http://www.103.ub.gov.mn