Экзем өвчтэй хүүхдийн хоолны дэглэм

  • Хэвлэх

Экземтэй хүүхдийг хооллохдоо хүүхдийн бие махбодь чухам ямар тэжээлд харш, хэт мэдрэмтгий байдал дээр онцгой анхаарал тавих хэрэгтэй.

Нүүрс устөрөгч элбэгтэй хоол нь бие махбодийн эмзэгшлийг ихэсгэдэг. Иймд амархан шингэж их хэмжээний нүүрс устөрөгчийг үүсгэдэг элсэн чихэр, варень, зөгийн бал, цагаан талх, сүү, тостой боорцог зэрэг бүтээгдэхүүнийг өгөх явдал цээртэй. Харин шингэц удаан нүүрс усны найрлагатай хоол өгөхийг зөвшөөрдөг. Жишээ нь: жигнэсэн манжин гэх мэт.

Мөн уургийн дутагдал болдог тул уургаар баялаг хялбар шингэх ээдэм, шинэ тараг, аарц, бяслаг, гахайн бор мах зэргийг өгч болно. Зарим хоол тэжээл тухайлбал консервлосон бүтээгдэхүүн чихэр, шоколад, гүзээлзгэнэ, өндөгний уураг, хиам, давслаг хоол, хоолны хурц хольц, хачир, перец, чинжүү, гоньд гэх мэт халуун ногоо, сонгино, сармис зэрэг зүйлүүд нь биеийн эмзэгшлийг хөдөлгөж уул өвчнийг хурцатган хүндрүүлж дахилт өгөх, явцыг удаашруулах эмчилгээний үр дүнг муутгах байдалд илт хүргэдэг учир хориглох хэрэгтэй. Хүүхэд хөхүүлж байгаа эхийн идэх хоол нь нарийн дэглэмтэй байх нь чухал бөгөөд спиртний төрлийн ундааг хориглоно.