Жирэмсний үеийн аюултай шинжүүд

  • Хэвлэх

Жирэмсний үеийн аюултай шинжүүд

Жирэмсэн эмэгтэй танд дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай Түргэн тусламж-103 дуудах эсвэл харьяа өрх, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад цаг алдалгүй хандаарай

1.    Ургийн хөдөлгөөн удаашрах болон хөдлөхгүй болох

2.    Толгой хүчтэй өвдөх, 38 градусаас дээш халуурах, дотор муухайрах, бөөлжих

3.    Үтрээнээс цус эсвэл ус гарах

4.    Таталт өгөх

5.    Хэвлий доод хэсгээр базалж хүчтэй өвдөх

6.    Шээсний гарц багасах, ойр ойрхон шээх

7.    Даралт ихсэх (140/90-ээс дээш болох эсвэл 80/40-өөс доош болох), шилэн хүзүүгээр хөших, нүд бүрэлзэх, нуруугаар байнга өвдөх

8.    Аюулхай орчмоор өвдөх

9.    Арьс салст гэнэт цайх

10.Тогтмол дуншиж өвдөх (Ялангуяа 37 долоо хоногоос өмнө, цагт 4 -өөс доошгүй удаа)