Эбола вирус зөвлөмж

  • Хэвлэх

 Эбола вирус-жимсний сарьсан багваахай, сармагчин, шампанзе, горилла, ойн гөрөөс, үхэр зараа  зэрэг амьтнаас хүнд халдварлан улмаар хүнээс хүнд дамжин халдварладаг,цочмог хүнд явцтай,үхэлд хүргэх эрсдэлөндөртэй,халдварт өвчин юм.

Энэ өвчин 2013 оны 12-р сараас эхлэн Төв болон Баруун Африкийн орнууд, саяханаас АНУ, Испани зэрэг есөн улсад бүртгэгдэж, дэгдэлтийн түвшинд хүрч, олон улсад нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгээд байна.


 Халдвар дамжих зам:

Өвчилсөн хүний гэмтсэн арьс салст, цус, шээс, бөөлжис, үрийн шингэн өтгөн болон тэдгээрээр бохирлогдсон орчны эд зүйлстэй шууд хүрэлцсэн нөхцөлд халдвар дамжина. Нас барагсдыгоршуулах үед эмгэнэж гашуудсан хүмүүсцогцос, шарилд хүрэлцэхэд халдвар дамждаг болох нь тогтоогдоод байна.

Өвчин тусаад эдгэрсэн хүний үрийн шингэнд Эбола вирус (49) хоног хүртэлх хугацаанд хадгалагдаж халдварлуулах, мөн хөхний сүүгээр халдах боломжтойгэнэ.

Эболатай өвчтөнд үйлчилж буй эмнэлэгтхалдвараас сэргийлэх дэглэмийг чанд сахиж мөрдөөгүй тохиолдолд эмнэлгийн дотоод халдвар байдлаар тархах эрсдэлтэй.

Өвчний шинж тэмдэг:

Халдвар авсан үеэс өвчний шинж тэмдэг илрэх хүртэлх нууц үе нь 2-21 хоног үргэлжилдэг.

Гэнэт өндөр халуурч эхлэх ба бие сульдаж, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой эмзэглэлтэй болж өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч цаашид бөөлжих, суулгах, биеэр тууралт гарах, цус алдах зэрэг шинжүүд нэмэгдэнэ.

Хүнд болон амь насанд аюултай үед цусархаг тууралтилэрч, элэгнийболонбөөрний дутагдал, төв мэдрэлийн системийн өөрчлөлт болон олон эрхтэн системийг хамарсан хүндрэлдаамжран гардаг.  

Оношлогоо:

Эбола вируст халдварыг Хумхаа, балнад, цусан суулга, холери, лептоспироз, тахал, рикетсиоз, урвах тахал, менингит, гепатит болон бусад вирүсийн цусархаг халууралтаас ялган оношилно. 

Лабораторийн шинжилгээгээр цусны цагаан эс, тромбоцитийн тоо цөөрч, элэгний ферментүүдийн хэмжээ ихэснэ.

Оношийг ийлдэс судлалын болон вирус судлалын шинжилгээгээр баталгаажуулна.

Вакцин ба эмчилгээ:

Одоогоор уг өвчнөөс сэргийлэх вакцин болон өвөрмөц эмчилгээний арга байхгүй.

 

Эрсдлийн үнэлгээ:

Нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөөтэйюу?

Тийм

Ховор, гэнэтийн тохиолдолуу?

Тийм

Олон улсад тархахаюултай юу?

Тийм

Олон улсын аялал худалдаанд нөлөөлөхүү?

Тийм

Иргэдэд өгөх зөвлөгөө:

Эбола вирусийн халдвартай нь батлагдсан өвчтөний биеийн шингэнүүд (бөөлжис, өтгөн, шээс, цэр, цус, шархны шүүс, үрийн шингэнг.м), эсвэл уг халдварын улмаас нас барсан хүний цогцос, шарилд хамгаалалтгүй хүрэлцэхээс зайлсхийх, хамгаалалт хэрэглэх.

Эбола вирустхалдварын дийлэнх тохиолдлууд нь уг өвчтэй хүний гэр бүлийн асаргаа,ахуйн хавьтал,зарим эмнэлгийн байгууллагын халдвар хамгааллын дэглэм зөрчигдөхболон нас барагсдын оршуулгын зан үйлийн явцад халдвар дамждаг учраас эдгээр үед халдвараас сэргийлэх, болгоомжлох.

Бүх улс орнууд Эбола вирустхалдварын тохиолдлыг илрүүлэх идэвхтэй тандалтыг үргэлжлүүлэх, бэлэн байдлыг хангах, тандалтын тогтолцоогоо эрчимжүүлэхийг зөвлөж байгаа учраас:

Эбола вирусийн  өвчлөл гарсан улсуудаас ирсэн зорчигчдын хилийн нэвтрэн орох цэг дээр эрүүл мэндийн асуумжийг үнэн зөв бөглөх, биеийн халууныг хэмжих, биед зовиур шаналгаа, өвчний шинж тэмдэг байгаа эсэхээ сайтар анхаарч, эрүүл мэндийн хяналтын хуудсыг зөв мэдүүлэх.

Зорчин явж байгаа үед шаардлагатай тохиолдолд хилийн нэвтрэх цэг дээр зөвлөмж анхааруулга өгөх, нарийвчилсан судалгаа авах, эмчийн үзлэг, шинжилгээ хийх, эмнэлгийн анхны тусламжийн арга хэмжээ авах, тусгаарлах, түр хугацаагаар саатуулах, хөл хорио тогтоох, хилээр нэвтрэхийг хориглох тохиолдол гарч болзошгүй гэдгийг ойлгож, мэдээлэлтэй, сэтгэл зүйн бэлтгэлтэй  байх.

Эбола вируст халдварын нууц хугацаа 2-21 хоног байдаг учраас өвчтөнтэй хавьтал болсон буюу эрсдэлд орсноос хойших 21 хоног дуустал эрүүл мэнддээ сайтар анхаарч, хяналт тавих, эрүүл мэндийн зөвлөмжийг дагаж мөрдөх, сэжигтэй тохиолдолд яаралтай мэдэгдэх, тусгаарлах.

Онцын шаардлагагүй бол эбола вируст халдварын болон эрсдэлтэй бүс нутагруу албан ба албан бусаар аялахгүй байх.

Эбола вирусийн халдвар нь агаар дуслын замаар халдварлах нь одоогоор нотлогдоогүй.

Мэргэжлийн байгууллагуудаас ард иргэдийг эбола вируст халдварын талаар зөв мэдээ, мэдээллээр хангах. Энэ талаар хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийг ашиглах.

Иргэн та зөвхөн Эбола вируст халдвар төдийгүй ер нь эрүүл мэндээ хамгаалах, эрсдлээс сэргийлэх талаар мэдээ, мэдээллийг эрт үед нь олж мэдэх, эрүүл мэндийнхээ төлөө үр дүнтэй ашиглахад идэвхи санаачлагатай байх нь зүйтэй.

Халдварт өвчний эрсдэлийн үеийн мэдээлэл харилцааны салбар хоорондын багаас боловсруулав.